Онцгой байдлын ерөнхий газраас Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд аймгийн Онцгой байдлын хэлтэс, газар, улсын нөөцийн салбарт “Иж бүрэн болон биелэлтийн шалгалт, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үзлэг”-ийг зохион явуулахаар Тамгын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Алтангэрэл, Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсгүүд дээрх аймгуудад ажиллаж байна.Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Улсын нөөцийн тухай болон бусад хууль тогтоомж, Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, гамшгаас хамгаалах болон түүнтэй тэмцэх үйл ажиллагааны явц, гарч байгаа ажлын алдаа доголдлыг арилгах, дараагийн шатны зорилтыг тодорхойлох, үйл ажилллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх шалгалтуудыг орон нутагт зохион байгуулж байна.
Иж бүрэн болон биелэлтийн шалгалт, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үзлэг” энэ сарын 10-н хүртэл үргэлжилнэ.



















































