Эхнэрээ гудамжаар хөөж явсан согтуу эр найзуудтайгаа явж байсан залууг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна

Эхнэрээ гудамжаар хөөж явсан согтуу эр найзуудтайгаа явж байсан залууг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, "Энэ сарын 1-нд 30 орчим насны залуу согтуу үедээ эхнэртэйгээ муудалцаж, улмаар эхнэр нь гэрээсээ гараад зугатхаар араас нь хөөсөн байгаа. Энэ үеэр эхнэр нь замд тааралдсан хэсэг залуучуудаас өөрт нь туслахыг гуйсан. Тэр үед нөхөр нь гарч ирж тэдгээр залуусын хамгийн захад байсан 29 настай залуугийн хүзүүн тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Талийгаач залуугийн хувьд их сургуулиа төгсөөд барилгын компанид ажилладаг байсан. Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эл хэрэг Гандантэгчинлэн хийдийн ойролцоо үйлдэгдсэн байгаа" гэв. Ийн гэмгүй явсан хүмүүс бусдын гарт амь үрэгдэх явдал ихсэх болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)