АНУ-ын Нью-Иорк хотод байрлах "Хэритаж Аукшион"-ы дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн арга ясыг Монголынх гэдгийг холбогдох байгууллагууд батлаад байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу Тиранозаурус Батаарыг Монголд авчрахаар өнгөрсөн долоо хоногт Монголын албаны хүмүүс Нью-Иорк хотод очсон. Тэгвэл өндөөр АНУ-ын тал манай төлөөлөгчдөд уг олдворыг албан ёсоор хүлээлгэж өглөө. Энэ түүхэн үйл явдлыг МҮОНТ, "Ийгл", "25-р суваг", "UBS" телевиз, "Үндэсний шуудан", "Ардчилал" сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлах юм.
Тиранозаурус Батаарыг хүлээн авах багийнхан Монголын НҮБ дэх төлөөлөгчийн газарт эхний уулзалтаа хийж ажлаа хуваарилалж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.



Тиранозаурус Батаарыг хүлээн авах багийнхан Монголын НҮБ дэх төлөөлөгчийн газарт эхний уулзалтаа хийж ажлаа хуваарилалж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.



Т.Хулан
Сэтгэгдэл (7)