
Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газарт 21 аймаг, сумын төлөөлөгчид ирж хуралдаж байна. 10.00 цагт эхэлсэн уг хурлаар Байгаль орчны гэмт хэргийн талаар хэлэлцэж байгаа юм. Хөдөө орон нутагт хууль бус ан, модны хулгай, хууль бусаар ашигт малтмал олборлох гээд гэмт хэрэг ихээр гардаг тул үүнийг хэрхэн илрүүлэх, зогсоох талаар албаны хүмүүс уулзаж байгаа юм. Мөн өнөөдөр байгал орчны гэмт хэргийн асуудал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл солилцож байна.
Модны хулгайн хувьд ойн газраас экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоож өгдөг. Үүнд үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөгөөс дээш өртөгтэй гарвал эрүүгийн хэрэг үүсгэдэг байна. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс ажиллаж байна.
Т.Гэрэл