"Prosound" студи Монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчдийн
"The Mongolian sessions" хэмээх амьд цомгийг гаргаж байгаа юм.

"Prosound" студи Монголын рок попын төлөөлөл болсон уран бүтээлчдийн "The Mongolian sessions" хэмээх амьд цомгийг гаргаж байгаа юм. Энэхүү цомогт МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, "Харанга" хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Дашдондог, "Sweetymotion" хамтлаг, Rokit Bay гэх мэт рок попын үе үеийн шилдэгүүдийн уран бүтээл багтах аж. Дуучин тус бүрийн клипийг маргаашнаас цацаж эхлэх бөгөөд зөвхөн соло хөгжимтэй амьдаар дуулснаараа онцлог юм. Түүнчлэн "The Mongolian sessions" хэмээх энэхүү гайхалтай цомгийн хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагаас "Чингис" зочид буудлын хоёр давхарт байрлах "Тэмүжин" ресторанд болох юм байна.
24tsag.mn