зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Японы хамтарсан зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэл хийлээ

2013-5-07
0
ЖИРГЭХ
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалт 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
монгол японМонгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалт 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Японы Ерөнхий Сайд Шинзо Абе Монгол Улсад айлчлах үеэрээ “Эрч” санаачлагыг дэвшүүлсэн. Түүний энэхүү айлчлалын дараа болж буй дээрх зөвлөлдөх уулзалт Монгол, Японы харилцааг Стратегийн харилцааны түвшинд хүргэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон гэж хуралд оролцсон хоёр тал санал нэгтэйгээр дүгнэсэн.
Тус зөвлөлдөх уулзалт “Худалдаа хөрөнгө оруулалт”, “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаан гэсэн үндсэн хоёр хэсэгтэй хуралдсан. “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаанаар яригдсан гол асуудлыг онцлон хүргэвэл:
Монгол Улсын тавьсан санал:
Монгол Улс уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан.
Японы талаас тавьсан санал:
-Монгол Улсаас хямд, чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
-Таван толгойн ордыг ашиглахад оролцох. Ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг түлхүү тавьсан.
-Хамтарсан худалдааны корпараци байгуулах. /нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр/
Хэрэгжүүлэхээр тохирсон төсөл арга хэмжээ:
1. Нүүрсийг элс ашиглан /хуурай/ аргаар баяжуулах технологийг хамтран судалж нэвтрүүлэх,
2. Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах
3. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийх.
Японы талын шүүмжлэл:
-Монгол Улсан хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин тогтворгүй.
-Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь Японоос хөрөнгө оруулалт татахад саад учруулж байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн төр засгийн үйлчилгээ удаан, хүнд суртал ихтэй.
-БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр зэрэг нь Монгол, Японы худалдааг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.
Зөвлөлдөх уулзалтаар байгуулсан санамж бичиг:
1. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг:

- Худалдаа, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог дэмжих
- Хоёр талаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн таатай орчныг бий болгох чиглэлээр хамтран ажиллах

2. Монгол Улсын Эрчим хүчний яам, Япон Улсын ЭЗҮХЯ хооронд ” байгаль орчны офсет кредит механизмын хүрээнд хамтран ажиллах тухай” баримт бичиг /дэд сайд нар/

- Хүлэмжийн хийг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэд бүтэц болон бүтээгдэхүүнийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хамтарсан кредит механизмын хүрээнд хамтран ажиллах,
- Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр мэдээлэл солилцох, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд бусад хамтын ажиллагааг явуулах

3. Монгол Улсын Эрчим хүчний яам, Японы Хитачи компаний хооронд хамтын ажиллагааны санамж бичиг:

- Эрчим хүчний салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний эх үүсвэр, түүний дэд бүтцийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар үйл ажиллагааг сайжруулах
- Хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, эрчим хүчний ухаалаг сүлжээ зэргийг Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Банкны санхүүжилтээр хийх
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    42 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    1 цаг 43 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 5 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК