
Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар БНАСАУ-ын армийн 4.25 клубийн тамирчид манай улсад ирээд байгаа юм. Энэ тапаар өчигдөр тус холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Тус клубийг 1932 оны дөрөвдүгээр сарын 25-нд удирдагч Ким Ир Се-ний санаачилгаар байгуулжээ. 4.25 клубийн тамирчид, Монголын шигшээ болон залуучуудын шигнээгийн хамтарсан тоглолт маргааш мөн энэ сарын 10-нд 18.00 цагаас Спортын төв ордонд болно. Мөн 50 гаруй жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооноос санаачлан алдрын танхим байгуулж, үе үеийн сагсан бөмбөгчдийн спортын амжилтын түүхийг харуулах аж.
24tsag.mn