Соёл урлагийн их сургуулийн багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн
нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын 11 уралдааны бүртгэл эхэлжээ.

Соёл урлагийн их сургуулийн багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын 11 уралдааны бүртгэл эхэлжээ. П.И.Чайковский, П.Доминго, М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцох залуу дуучдыг шинээр илрүүлэх зорилготой уг уралдаанд 1977 оноос хойш төрсөн дуучид оролцох боломжтой. Тэмцээний нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 5, 6-нд болох бол гала концерт 7-нд СУИС-ийн концертын танхимд болно. Эхний шатнаас 10-13 дуучин шалгаруулах бөгөөд гран при шагналын эзэн гурван сая төгрөгөөр шагнуулна.
24tsag.mn