
Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр гялтганаж яваа бүсгүй бол жүжигчин О.Долгор билээ. Түүний нөхөр ч бас урлагийн хүн. "Өдөр өдрийн нар" олон ангит киноны мэс заслын эмч залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Чинзориг бол түүний хань. Жүжигчин О.Долгор ханийнхаа тухай “Бид хоёр хайр сэтгэлийнхээ төлөө олон зүйлийг золиосолж биенээ олсон” гэж ярьдаг. Телевизийн нэвтрүүлэг, янз бүрийн арга хэмжээнд байнга хамт оролцох болсон залуу хос өнөөдөр хүүтэй болсон байна. Жүжигчин О.Долгор өмнө нь охинтой байсан билээ. Ийнхүү хүү, охины ээж болсон жүжигчин бүсгүйдээ эрүүл энхийг хүсье.
Сэтгэгдэл (1)