
Энэ сарын 8-10-нд Ираны нийслэл Тегеран хотод олимп, дэлхийн аварга, домогт бөх Голамреза Тахтийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болно. Ираны домогт бөхийн нэрэмжит “Takhti Cup” тэмцээнийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг гэсэн долоон жингээр явуулна. Тахтийн тэмцээн 1953 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохиогдож байгаа билээ. Энэ жил тэмцээний нэгдүгээр байрт орсон багийг 20.000 ам.доллараар шагнах аж. Харин хоёрт орсон баг 15.000, гуравт орсон нь 10.000, дөрөвт шалгарсан баг 5.000 ногоон халааслах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)