
“Анхны болзоо”, “Гэрэл”, “Цэцэг”, “Миний Валентин болооч” зэрэг богино хэмжээний киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ирээдүйтэй найруулагч хэмээн цоллуулаад буй Б.Чингүүний ээлжит уран бүтээл "Тhe Cube" ирэх долоо хоногоос цахим сүлжээгээр цацагдах гэнэ. Адал явдалт “Тhe Cube” кинонд гавьяат жүжигчин Ш.Гүрбазар цагдаагийн ажилтны дүрд тоглож буй бол Америкт урлагийн сургууль төгссөн шинэхэн жүжигчин Т.Бэлгүтэй алуурчин болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/