
Монголын бүжгийн спортын холбоо /МБСХ/-ны “Сарны цом -2013” улсын аварга шалгаруулах спорт бүжгийн тэмцээн Буянт-Ухаа цогцолборт болж өндөрлөлөө.Уг тэмцээнд Дорнод, Өмнөговь , Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэл хотын 45 бүжгийн клубын нийт 800 гаруй хүүхэд, залуучууд авьяас чадвараараа өрсөлдөв. Тэмцээнээр залуучууд насанд хүрэгчид болон өсвөр, хүүхэд насны хамтлагуудын аварга шалгаруулсан юм. МБСХ-ны “Гуа-Үжин” клуб нь өсвөр насны хамтлагуудын латин бүжгийн аварга, хүүхэд насны хамтлагуудын латин бүжгийн аваргыг тус тус эзэлж 2013 оны шилдэг клубээр тодорлоо.Мөн цэцэрлэгийн нас буюу 0-7 насны хамтлагийн төрөлд тус клубын хүүхдүүд дэд аваргаар шалгарав.
Сэтгэгдэл (2)