Хилийн 0108 дугаар анги буюу Замын-Үүдийн Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын иргэн нэвтрэхийг завджээ.

Хилийн 0108 дугаар анги буюу Замын-Үүдийн Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын иргэн нэвтрэхийг завджээ. Тэрээр энэ сарын 6-нд Эрээн-Замын- Үүд чиглэлийн 685 дугаар галт тэргэнд зорчиж явжээ. Түүнийг шалгасан албаны ажилтан бичиг баримтыг нь нягталж үзэхэд БНХАУ-ын иргэн Чэн Жиан Вуг гэх эл иргэнийг хэдэн жилийн өмнө Монголын нутгаас албадан гаргаж байсан нь илэрчээ. Албаны эх сурвалжаас тодруулахад, “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны дарга Д.Мөрөн 2008 оны арванхоёрдугаар сарын 15-ны 419 тоотоор Чэн Жиан Вуг манай улсад орохыг хориглосон. Ийм учраас түүнийг саатуулсан байгаа” гэв. Албадан гаргасан байтал ямар учраас дахин орж ирэхийг завдсаныг нь одоогоор шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)