АОХН-ийн VII дугаар бага хурлын үеэр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг тагнуулын газрынхан барьсан билээ.

АОХН-ийн VII дугаар бага хурлын үеэр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг тагнуулын газрынхан барьсан билээ. Тэд манай улсад бизнес, аялал жуулчлалын визээр түр оршин сууж байсан бөгөөд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Тэдгээр иргэдийн хоёр нь интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн овог нэр холбогдох мэдээлэлтэй нь таарч байгаа. Харин нэг иргэн нь интерполоор эрэн сурвалжлагдаагүй байж магадгүй хэмээн өмнө нь холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тиймээс Пакистан болон холбогдох газрууд руу эдгээр иргэдийн мэдээллийн шалгуулахаар явуулаад байсан бөгөөд интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс гэдгийг нотлох бичиг ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/