АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа хүлээж авсныхаа дараахан бүтцийн өөрчлөлт хийн 20 гаруй хүнийг ажлаас нь халсан билээ. Харин халагдсан хүмүүсээс тус газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Н.Батзогсох, мөрдөн байцаагч Одхүү, Шидэн-Иш, Батбаатар нар ажлаас үндэслэлгүйгээр халлаа гэх гомдлыг Төрийн албаны зөвлөл болоод Захиргааны хэргийн шүүхэд гаргаад байсан юм. Уг гомдлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд дээрх хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн дүгнэлт гаргасан бол Захиргааны хэргийн шүүх ч үүнийг бататгажээ. Тодруулбал, тус шүүхээс мөрдөн байцаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн үзэж, тэднийг албанд нь эргүүлэн авах, цалинг нь нөхөн олгох шийдвэрийг гаргасан байна. АТГ-ын удирдлагууд ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, мөрдөн байцаагчдыг ажилд нь эргүүлэн авч, цалинг нь нөхөн олгохоор болжээ.



















































Сэтгэгдэл (1)