
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн нэрэмжит ""Цагаан уул"" яруу найргийн наадам Улиастай хотноо эхэллээ. Цэнгүүнд Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын зохиолч, яруу найрагчдаас гадна МУГЖ Ц.Түвшинтөгс, Д.Баасанжав, Э.Бумхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар оролцож байна. Эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиг” сангаас уг цэнгүүнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх аж.
Т.Энхэлээ