
-Энэхүү ажлыг өнгөрсөн оноос бид санаачлан дэвшүүлж тавьсныг Казахстаны соёл, биеийн тамир спортын байгууллагынхан нааштай хүлээж аваад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Уг байгууллагыг өмнө нь парламентын гишүүн байсан нэрт улс төрч, дуучин Бекболат Тилеухан тэргүүлэхээр болов. Казахстан, Монгол, Хятад улсуудын бүргэдчид ирэх 10 дугаар сарын эхээр Астана хотод хуран цугларч гурван орны гарамгай анчид авъяасаа сорино. Манайд 400 орчим, Казахстанд 100 орчим, ШУӨЗО-д 40 гаруй бүргэдчид байдаг. Манайхаас уг наадамд шилдэг 20 анчин, 10 сур харваач мэргэнийг оролцуулах боломжтой. Уг баярт хамтарч оролцох талаар Шинжианы Цэнгэл районы засаг даргатай ярилцлаа. Манайхан бүргэдчдийн төрийн бус байгууллагыг анх эхлээд байгуулж, бүргэдийн баярыг 20 орчим удаа тэмдэглэсэн, шувуучлалыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн болохоор уг баяраар нэр төрөө хамгаалахын тулд бэлгэлээ эртхэн хийж эхэлнэ хэмээн ярилаа.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (1)