Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Даваазориг: Майкл Жэксоны гурван дууг морин хуураар тоглоно

2011-11-24
0
ЖИРГЭХ
   Улсын Филармонийн Морин хуурын чуулга нэгэн содон шинэ тоглолт хийх гэж байна. Үнэхээр өвөрмөц сонин тоглолт болох тухай нь тус чуулгын хөгжимчин А.Даваазориг манай сурвалжлагчид ийн ярив.
  Улсын Филармонийн Морин хуурын чуулга нэгэн содон шинэ тоглолт хийх гэж байна. Үнэхээр өвөрмөц сонин тоглолт болох тухай нь тус чуулгын хөгжимчин А.Даваазориг манай сурвалжлагчид ийн ярив.

-    Америк, Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг морин хуураар тоглох гэж байгаа чинь их сонирхолтой санагдлаа?
-    Морин хуурын чуулга өнгөрсөн жил олон том тоглолтыг амжилттай хийлээ. Ирэх 2012 онд Морин хуурын чуулгын 20 жилийн ой болно. Ойгоо угтаж гадаад болон дотоодод нэлээд хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Мөн “Novel melody” тоглолтоо хийх гэж байна. Америк, Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож байгаа болохоор “Novel melody” гэсэн нэр өгсөн. Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын бүтээл Монголд тэр болгон тоглогдож байгаагүй. Америкийн хөгжмийн зохиолчид бол тоглогдож байсан. “Novel melody” гэдэг нэрний учир нь шинэ аялгуу, харийн хөгжим гэсэн утгатай. Монгол нэр өгье гэхээр гадаадын уран бүтээл тоглож байгаа болохоор гадаад нэр сонгосон юм. 


-    Ямар хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг тоглох вэ?

-   Astor Piazzolla гэж Аргентиний дэлхийд алдартай хөгжмийн зохиолч байдаг. Монголоос бусад бараг бүх улсуудад бүтээлийг нь тоглосон. Энэ хүн танго хэлбэрээр хөгжмөө зохиодог. Тоглолтын нэлээд их хувийг энэ хүний уран бүтээл эзэлж байгаа. Мөн Америкийн алдарт хөгжмийн зохиолч George Gershwin-ий шилмэл бүтээлүүдийг тоглоно. Америкийн таван хөгжмийн зохиолчийг тоглох юм. Бразилийн хөгжмийн зохиолч Jorge Ben-ийн нэг бүтээл бий. Тэр нь хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн дуу. Үзэгчид сонсох дуртай. Энэ дууг ондоо хөгжмийн найруулгаар бүтээл болгож хүмүүст хүргэж байна. Мөн Майкл Жэксоны дууг морин хуураар тоглож үзүүлнэ.

-    Яг ямар дуу вэ?
-   “Medley” гэх мэт гурван дууг нь тоглоно. Тоглолтын гол онцлог бол морин хуурын чуулгынхаа нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож байгаа. Цохиур хөгжим болох ятга, ёочин байхгүй. Морин хуур, дунд хуур, их хуур гэсэн бүрэлдэхүүнээр тоглоно. Зарим бүтээлүүдэд төгөлдөр хуур ашиглана. Одоо болох тоглолтоороо морин хуурын хөгжил дэлхийн хөгжмийн салбарт ямар хэмжээнд хүрсэнийг харуулахыг зорьж байна. 

-    Танго, поп хэлбэрийн дууг морин хуураар тоглоход хөгжимчдөөс хэр ур чадвар шаарддаг вэ?
-   Маш өндөр ур чадвар шаарддаг. Энэ тоглолтонд тун тансаг аялгуунуудыг тоглож байгаагаараа онцлогтой. Хүмүүс морин хуурыг зөвхөн ардын бүтээл тоглож байхыг мэднэ. Одоо бид гаднын уран бүтээлчдийн поп, жааз, бусанова, танго хэлбэрийн орчин үеийн сонгодог бүтээлийг тоглоно. П.Чайковский, И.Бахаас тэс өөр уур амьсгалтай сонсогддог тийм хөгжмийг тоглоно. Жорж Гершвины хөгжмүүдийг тоглохоор манай тоглолтоос бүхэлдээ шинэ жилийн уур амьсгалыг мэдрэнэ.

-    Ритмлэг хөгжмүүдийг тоглоно гэсэн үг үү?
-    Ритмлэг, хэмнэлтэй, аялгуулаг хөгжмийг тоглоно. Үзэгчдэд өмнө нь үзэгдэж сонсогдож байгаагүй өөр зүйлийг толилуулна гэж бодож байгаа.

-    Алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглохын тулд нэлээд судалгаа хийнэ биз?  

-    Яаж тоглох вэ гэдэгт судалгаа хийж үзэлгүй яахав. Дэлхийн  хэмжээний хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглосон Берлиний филармонийн сургуулилтыг дууриан хийж үзсэн. Бид нар тоглолтын эхний хэсэгтээ Латин Америкийн бүтээлүүдийг тоглоод сүүлийн хэсэгтээ Америкийн уран бүтээлийг тоглоно

-    Гаднын хөгжмийг тоглоход монгол хөгжим хэр зохицдог вэ?
-   Гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог уран бүтээлүүдийг тоглоход нэлээд өндөр ур чадвар шаарддаг болохоор бид нарын мэргэжлийн ур чадварт нэг талаар ахиц гардаг. Морин хуураар дэлхийн бүх сонгодгийг тоглож болно.

-    Хөгжим нэг талаасаа соёл. Та нар энэ уран бүтээлээрээ хүмүүст яг ямар соёлыг хүргэх гэж байна?
-   Миний бодлоор маш сайн чанарлаг хөгжим сонсдог хүмүүсийн оюун санаа нь тэлсэн санагддаг. Бид үзэгч түмэндээ ардын хөгжим, гаднын хөгжмийн ялгааг харуулах гэсэн юм. Глобалчлагдсан нийгэмд дэлхийн нөгөө талд хүмүүс юу бодож сэтгэж байдаг  юм бэ гэдгийг бид нар хөгжмөөр харуулахыг зорьж байгаа.

-    Танайх саяхан НҮБ-д очиж тоглосон. Энэ тоглолтынхоо талаар?
-   Тийм. НҮБ-ын чуулганы танхимд морин хуурын чуулга маань тоглоод ирлээ. НҮБ-д Монгол улс элссэний 50 жилийн ойг тохиолдуулан болсон арга хэмжээ. Энэ тоглолтыг НҮБ-д байдаг гадаададын бүх төлөөлөгчид үзсэн. Монголын ардын урлаг мэргэжлийн түвшинд хөгжиж чадаж байна уу гэдгийг харсан байх. Тоглолтын дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр бид нарт баяр хүргэж гар барьсан.

-    Улсын филармонийн уран бүтээлчид дуурийн театрт яагаад тоглох болсон юм бол?
-  Уран бүтээл хүргэхэд хамгийн тохиромжтой орчин бол манайд дуурийн театр. Дуурийн театрт ямар хүмүүс ирдэг билээ. Бас энэ театр манай Филармонийн заалнаас том. Энэ бүгдийг үндэслээд сонгосон.

-    Танай тоглолтоос яг ямар мэдрэмжийг авах болох вэ?

-   Бид нар олон зүйл төлөвлөж байна. Яг сэтгэлээс гарч байгаа хөгжмийн бүтээл хүмүүсийн сэтгэл, оюун санаанд яаж хүрэх вэ гэдгийг тааварлашгүй. Бидний  зүгээс хөгжмөө үнэн сэтгэлээсээ тоглоно. Манай тоглолт шинэ жил дөхүүлж болж байна. Тоглолтоос шинэ жилийн уур амьсгалыг мэдрэх байх. Наран эгчтэй хамтарч ганц хоёр дуу дуулна. Гэхдээ дуучин Наран дуулна гэж зарлаагүй байгаа.

-    Наран дуулна гэхээр хүмүүс үзэх юм биш үү?
-    Тэр бол бид нарын менежмент биш. Бидний үзэгчид бол шал өөр хүмүүс.

-   Та нар гаднын ямар театруудад тоглосон бэ?

-   Москвагийн Большой театр, Берлиний филармонийн заал, Австрийн Венийн  филармонийн заал, Лондоны Карнэги холл, Японы Сантори холл, Бээжингийн Үндэсний их театрт тоглосон.

-    Найман  хөгжмийн зохиолчийн хэдэн уран бүтээлийг тоглох вэ?
-    Арван найман уран бүтээл. Тоглолт дундаа нэг завсарлаад нэг цаг 40 минут тоглоно. Сонгодог тоглолт учраас зохиолын дуучны юм уу, рок попын тоглолт шиг олон цагаар тоглох нь утгагүй асуудал.

-   Болдын тоглолтонд танай чуулга оролцож байгаа гэсэн. Монгол поп гэдэг урсгалын талаар ямар ойлголттой явдаг вэ?

-  Бусад улсад этно гэдэг урсгал байдаг л даа. Болд өөрийнхөө уран бүтээлд үндэсний хөгжмийг тусгаж байна. Энэ бол маш зөв. Аливаа гадаадын урлагийг дуурайлгавал сайн дуурайлга. Чадахгүй бол өөр зүйл хийх хэрэгтэй.

-    Барууны орнуудад нэг хэсэг хип хоп гэдэг урсгал гарч ирсэн. Хип хопыг дэлхийн залуучууд дагаж дууриаж дуулсаныг бид мэднэ. “Битлз” гарч ирээд гитар тоглонгуут хүмүүс тэр хамтлагийг сонсож тэдэн шиг хувцаслаж эхэлсэн. Монгол поп гэдэг урсгалыг дэлхий даяараа хүмүүс мэдээд дагаж дуурайж байгаа зүйл байгаа юм уу?
-    Одоо бол дэлхийн хөгжмийн урлаг дээд цэгтээ тулсан. Цоо шинэ зүйл гаргаж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Болдын уран бүтээл бол харьцангуй шинэ гэж боддог.

-    Хорин жилийн ойгоо угтаад яг ямар оронд тоглох вэ?

-    Японд тоглохоор төлөвлөж байгаа. 1997 оноос хойш Японы бүх алдартай театрт тоглосон.

-    Гадаадад тоглоход мөнгө санхүүгийн хувьд хэр бололцоо байдаг вэ?  
-    Улсаас зохион байгуулж байгаа соёлын өдрүүдийн арга хэмжээнд тоглодог. Гадаадын хөгжмийн продюсеруудын зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцоно. Гэрээ хийж байж тоглодог юм л даа.


Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 37 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК