
“Соке’n bеаt-2013” наадмын бүртгэл эхэлсэн тухай зохион байгуулагчид өчигдөр мэдээллээ. Амьд хөгжмийн шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилготой уг наадам жилээс жилд хүрээгээ тэлсээр долоо дахь онтойгоо золгож буй. Бүртгэл энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ удаагийн наадмыг зургаан үе шаттай зохион байгуулж, долдугаар сарын 13-нд шилдгүүдээ тодруулах аж. “Соке’n bеаt-2013"-ын ялагчаар тодорсон хамтлаг нэг сая төгрөгийн шагнал гардахаас гадна ивээн тэтгэгч байгууллагын 20 сая төгрөгөөр уран бүтээл хийх, арваннэгдүгээр сард Индонезид болох Азийн амьд хөгжмийн шилдэг хамтлаг шалгаруулдаг “Аsian bеаt наадамд оролцох эрхтэй болно. Харин дэд байрт шалгарсан хамтлагт 800, гурав, дөрөвдүгээр байрт 600, 400 мянган төгрөгийн щагнал олгох юм байна.
“Соке’n bеаt-2013”-ын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд наадмын салхийг хагалж, ирэх бямба гарагт “Тhе Соmpass”, “U.F.O” хамтлаг ‘I loft function house”-д тоглолт хийх аж.
Д.Ундрах /24tsag.mn/