"АсаDemy awards"-т нэр дэвшсэн бүтээдүүийг танилцуулна

Монголын киночид гурав дахь жилдээ үндэсний кино урлагийн академийн дээд шагнал “Асаdemу Аwагds” наадмаа хийх гэж байна. Тус наадам Монголын кино урлагийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргах, киноны чиг хандлагыг зөв тодорхойлох, болон уран бүтээлчдийг дэмжин урамшуулах зорилготой юм. Энэ жилийн “Асаdemy awards” 18 төрлөөр нэр дэвшигчдийг бүртгэж дууслаа. Уг наадамд уран сайхны, баримтат, богино хэмжээний кино гээд нийт 25 бүтээл 18 номинацийн төлөө өрсөлдөхөөр болов. Тэгвэл уг наадамд өрсөлдөх бүтээлүүдийг өнөөдөр олон нийтэд танилцуулах гэнэ.
16:00 цагаас эхлэх энэхүү арга хэмжээ 180 минут үргэлжлэх юм байна. Өмнөх жилүүдэд наадамд өрсөлдөж байгаа бүтээлийг зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүн хаалттай үзлэг хийж, шалгаруулдаг байсан. Харин энэ жилээс эхлэн олон нийтэд нээлттэй болгож байгаа нь энэ аж.
Д.Ундрах /24tsag.mn/