“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино Герман
дахь монголчуудын хүсэлтээр Берлиний “Moviemento” кино театрт энэ сарын
12-нд гарна.

“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны кино Герман дахь монголчуудын хүсэлтээр Берлиний “Moviemento” кино театрт энэ сарын 12-нд гарна. Харин "Babylon" кино театрт энэ сарын 17-нд гарахаар болжээ. Энэ үеэр зохиолчтой уулзах уулзалт болох юм байна. Түүнчлэн удахгүй болох үндэсний шилдэг кино уран бүтээлчдийг тодруулах “Academy Awards -2013” ёслолын ажиллагаанд “Ану хатан” кино шилдэг зураглаач, зураач, хөгжмийн зохиолч, шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг хөрөнгө оруулалт зэрэг 12 төрлөөр нэр дэвшиж байгаа юм байна.
24tsag.mn