20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг
баяжуулсан УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын
хөлний бэртэл хүндэрч, гадны оронд эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулсан УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, гадны оронд эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Авьяаслаг найруулагч Б.Баатар нь тайз дэлгэцийн болон телевиз радиогийн олон бүтээлийг найруулж, үзэгч, сонсогчийн хүртээл болгож чадсан төдийгүй Монголын ард түмнийг дэлхийн сонгодог бүтээлтэй танилцуулах их хувь нэмэр оруулсан уран бүтээлч гэдгийг урлагт хайртай хэн бүхэн мэдэх биз ээ. Ямартаа ч түүний эмчилгээнд зориулж урлагийнхан маань хандивын тоглолт
зохион байгуулахаар болжээ. Эл тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт “УБ
Палас”-ын концертын их танхимд ганцхан удаа болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/