
Өнөөдөр баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсч, ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2013 оны 05 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнодын талаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.