Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг 2025 оны Азийн Волейболын Холбооноос зохион байгуулж буй "Эмэгтэйчүүдийн Үндэстний Цомын аварга" шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Тус тэмцээн 11 улсын шигшээ баг оролцох бөгөөд 2025 оны зургадугаар сарын 07-14-ний хооронд Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдана.
Тэмцээнд оролцох багууд:
• Вьетнам
• Казахстан
• Филиппин
• Австрали
• Энэтхэг
• Иран
• Индонез
• Хятад Тайвань
• Хонконг
• Монгол
• Шинэ Зеланд