
Монголын чөлөөт бөхийн холбооноос гурав дахь удаагаа зохиож буй тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын чөлөөт бөхийн холбоо /ФИЛА/-ноос БНСУ-ын иргэн, олимпийн зэрэглэлийн шүүгч Хуинг Куин Чун ажиллах юм. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Япон улсын бөхчүүд оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.Энэхүү тэмцээн нь олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн тул ФИЛА-гаас гаргасан журмын дагуу бөхчүүдийг шагнаж урамшуулна. Жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1500 ам.доллар, хоёрдугаар байр эзлэсэн бөхийг 1000 ам.доллар, гуравдугаар байр эзлэсэн бөхийг 500 ам.доллараар урамшуулна.
Д.Ундрах /24tsag.mn/