Хятад улс манай хөрш ч гэлээ бидний мэдэхгүй олон сонирхолтой баримтууд байдаг. Дэлхийн хамгийн олон хүн амтай орны тухай хачирхалтай мэдээллийг хүргэе.
Хятадад Христийн шашныг хүлээн зөвшөөрөхгүй, христэд итгэгч нарыг шахан хавчдаг гэдэг. Өвөр монголчуудыг хүртэл сүм байгуулж, библи уншихыг нь үл хүндэтгэн зөвшөөрдөггүй. Гэсэн ч олны дунд оохор, цоохор гэгчээр Хятадын хэдэн тэрбум хүн дотор христэд чин сэтгэлээсээ итгэгчдийн тоо 54 саяд хүрсэн байна. Тэдний 40 сая нь протестант, 14 сая нь католик шашинтай аж. Энэ нь Италийн христэд итгэгчдээс 12 хувиар илүү тоо юм.
Зарим түүх судлаачид зайрмаг Хятадаас гаралтай гэж үздэг. МЭӨ200 жилийн өмнө сүү, будааг хөлдөөсөн бүтээгдэхүүн хийж байсан нь зайрмагийн өв эцэг гэдэг байна. Мөн Хятадын баруун нутгаас 4000 жилийн настай хөлдөөсөн гоймонтой аяга олжээ. Тиймээс Италиас өмнө Хятадад зайрмаг үүссэн гэдэг аж.
Хятад бол олон хүн амтай ч үйлдвэрлэгч орон. 54 хувь нь оюуны өмчийн эрхийг зөрчсөн бүтээгдэхүүн байдаг ч үүгээрээ Европыг хангаж байдаг. Жилд 79 сая CDDVD үйлдвэрлэдэг бол тамхины 23 хувь, хувцас болон бусад хэрэгслийн 10 хувийг энд үйлдвэрлэдэг байна.
Хятад дэлхийн хамгийн хүчирхэг орон гэдэг ч ядуурлын хэмжээ их. Өдөрт 1.25 долларын орлоготой хүмүүсийн тоо их. 1981 онд 64 хувийн ядууралтай байсан бол 2004 онд 10 хувиар буурсан байна. Энэ 20 орчим жилийн хугацаанд 500 сая хүн ядуурлаас гарсан аж.
Сэтгэгдэл (1)