Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн уран бүтээлчид удахгүй
болох гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид нэг гэр бүл” тоглолтыг энэ
сарын 15-нд СТӨ-нд зохион байгуулахаар болжээ.

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн уран бүтээлчид удахгүй болох гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид нэг гэр бүл” тоглолтыг энэ сарын 15-нд СТӨ-нд зохион байгуулахаар болжээ. Цаашдаа ч энэхүү тоглолтыг уламжлал болгон сонсогч, үзэгч түмэнд сонордуулж байх гэнэ. Тоглолтын ерөнхий найруулагчаар УГЗ,ТШ С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар СТА Д.Мягмардорж нар ажиллаж байна. Тус тоглолтод Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, гоцлол дуучин бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тодруулбал, Ц.Батчулуун АЖ, Н.Бүтэнбаяр УГЗ, Б.Ганбат УГЗ, Б.Ганбат УГЗ, Д.Түвшинсайхан СТА, Б.Батбаатар, С.Саруул-Од нар удирдаачаар оролцох бол Ш.Чимэдцэеэ АЖ, Э.Сандагжав СТА, Б.Цэдвээ СТА, У.Хулан СТА, Д.Бурмаа СТА, С.Баттулга СТА (VOICE group), Д.Отгонжаргал СТА (VOICE group), А.Эрдэнэжаргал (VOICE group), Н.Наранбаатар (Hot Spot), П.Бат-Ундрах (Asian Shop), залуу дуучин Т.Амина гэх мэт урлаг соёлынхон оролцох нь.
24tsag.mn