
Монголын сор болсон сонгодог бүтээлүүдийн нэг буюу “Амьддаа бие биеэ хайрла” дууг “Uvertura” хамтлагийнхан хоёр дахь цомгийнхоо эхлэл болгон шинэчлэн дуулсан байна. Энэхүү бүтээлийн бичлэгийг энэ оны өмнө эхэлсэн бөгөөд нилээд цаг хугацаа зарцуулан ийнхүү чанартай уран бүтээл бэлэн болж байна. Энэ дуугаараа “Uvertura” хамтлагийнхан шинэ имидж бүрдүүлэлт хийж, поп опера хамтлаг анхны рок опера бүтээлээ туурвиж байгаа нь энэ юм. Түүнчлэн “Uvertura” хамтлагийнхан этник опера чиглэлээр дараагийнхаа уран бүтээлийг туурвиж эхлээд байгаа юм. “Амьддаа бие биеэ хайрла” дууны хувьд тун удахгүй клип болон үзэгчдийн хүртээл болно. Уг бүтээлд “Uvertura” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, “Анир” студийн захирал Б.Алтанхуяг нар ая хийжээ.