Дуурийнхан “Улаан хивсний ёслол” хийнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жлийн ой хаврын урин өдрүүдэд тохиож байна. Тус театрын хамт олон хагас зуун жилийн ойн өдрүүдэд үзэгчдээ олон сайхан сонгодог бүтээлээр бэлэг барихаар бэлджээ. Тавдугаар сарын 14-ны өдөр тус театрт Эрдэм шинжилгээний бага хурал хийж, “Улаан хивсний ёслол” болохын зэрэгцээ уран бүтээлийн түүхийн үзэсгэлэнг нээж, Монголын сонгодог урлагийн түүхийг өгүүлсэн “Гэгээн оргил өөд” баримтат кино гаргах гэнэ. Харин тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, 16-нд Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, Н.Римский-Корсаков “Щехерезада” балет, 17-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь тоглох ажээ. Тавдугаар сарын 18-нд алдарт “Хунт нуур” балетаа толилуулж, 19-ний өдөр “Гала концерт”-оор үзэгчиддээ бэлэг барина.
Эх сурвалж: Opera-ballet