Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалд очсон иргэний хөдөлгөөнийхөн ард түмний төлөө юу хийсэн бэ?

2013-5-13
0
ЖИРГЭХ
Хэдхээн жилийн өмнө иргэний хөдөлгөөнийхөн гэж мундаг тэмцэгчид байлаа. Ард түмний нэр барьсан, ард түмний эрх ашгийг дээдэлсэн, ард түмнийг өмгөөлсөн, ард түмнийг сайхан амьдруулж чадахгүй байгааг илчилсэн, ард түмний төлөө бүхнээ зориулна гэж андгай тангараг тавьсан тэмцэгчид байлаа.
    Хэдхэн жилийн өмнө иргэний хөдөлгөөнийхөн гэж мундаг тэмцэгчид байлаа. Ард түмний нэр барьсан, ард түмний эрх ашгийг дээдэлсэн, ард түмнийг өмгөөлсөн, ард түмнийг сайхан амьдруулж чадахгүй байгааг илчилсэн, ард түмний төлөө бүхнээ зориулна гэж андгай тангараг тавьсан тэмцэгчид байлаа. Тэд бас эрх баригчидыг шүүмжилсэн, дарга нарыг ад үзсэн, дарга нарын эсрэг ард түмнийг турхирсан, дарга нарын болохгүй бүтэхгүй байгааг арван хуруу шигээ сайн мэддэг, дарга нарт алергитай тэмцэгчид байлаа. Тэгсэн мөртлөө өөрсдөө дарга болчихвол ард түмнээ диваажинд хүргэнэ гэсэн яриатай явсан. Харин ард түмэн тэдний үгэнд итгээд дарга болголоо. Боломж олголоо. Харин ард түмнээ диваажинд хүргэх амлалтаа биелүүлж эхэлсэн болов уу яагаа бол гэж ярих хүмүүс байна. Өөрсдөө дарга болчихоод өмнөх дарга нараасаа ялгарах нь байтугай бүр дордсон тэмцэгчид ч бий. Өнгөрсөн сонгуулиар иргэний хөдөлгөөнийхнөөс С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, Д.Батцогт гэсэн дөрвөн тэмцэгч их хурлын гишүүн болсон. Бас О.Магнай ШӨХТГ-ын даргаар, Г.Баасан Ерөнхий сайдын зөвлөхөөр, Х.Бат-Ялалт ИЗНН-ын дэд даргаар, Г.Арслан Төв бассейны даргаар, М.Ичинноров “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" төслийн зохицуулагчаар томилогдсон.  Мөн Ч.Лхагважав өмнөх Засгийн газарт Ерөнхий сайдын зөвлөх байсныг дурдах нь зөв болов уу? Ингээд харвал иргэний хөдөлгөөнийхөн бүгд том ажил албанд очсон байна. Ард түмэн тэднээс амлаж байсан зүйлсээ биелүүлсэн үү гэж ам асуух бүрэн эрхтэй. Ингээд албан тушаалд хүрсэн иргэний хөдөлгөөнийхөн ард түмнийхээ төлөө юу хийж байгааг дүгнэж үзье.

    ганбаатарааУИХ-ын гишүүн С.Ганбаатар (МҮЭХ-ны ерөнхийлөгч, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн асан): Энэ эрхэм бие даан сонгогдсон гурван гишүүний нэг. Одоо болтол ямар нэгэн намд элсээгүй. Сонгогчидоо хүндэтгэж байгаа гэдэг. Өнгөрсөн сард хийгдсэн судалгаагаар шилдэг улс төрчдийг тэргүүлсэн. Ингэж тодроход С.Баярцогттой хийсэн халз мэтгэлзээн нөлөөлсөн байх. Сүүлийн үед УИХ-ын чуулганд босоогоор үг хэлдэг болсон. Тиймээс олон түмнээс “Босоо Ганбаа” гэсэн шинэ алдарт хүртээд байгаа. Гэвч өнгөрсөн хугацаанд ард түмний төлөө яг юу хийсэн, ямар санаачилга гаргаж бодитойгоор ажил хэрэг болгосон бэ гэдэг нь тун бүрхэг. Ард түмэн ч энэ талаар тодорхой хариулт өгч чадахгүй. Зөвхөн Оюутолгойг л яриад байгаа. Гэвч Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсонгүй.

   БатзанданУИХ-ын гишүүн Ж.Батзандан (Иргэний хөдөлгөөний тэргүүн асан):  Гудамжны улс төрч гэсэн нэртэй байсан энэ эрхэм одоо жинхэнээсээ төрийн улс төрч болсон. Харин гудамжинд ярьж шүүмжилж байснаа мартаж эхлээд байгаа. Сүхбаатарын талбайгаас тодордог байсан хурц тод шүүмжлэл нь төрийн ордонд ороод замхарч эхэлсэн нь нэгийг өгүүлнэ. Өнөөдрийг хүртэл Ж.Батзандан гишүүний хийсэн тодорхой ажил, ил тод санаачилгыг нэрлэх хүн ховор. УИХ-ын чуулганы танхимд хэлбэрийн төдий шүүмжлэл өрнүүлдэг. “Байнгын оролдлого амжилтын үндэс” гэж хэлэх дуртай түүнээс ард түмэн гудамжинд ярьж байснаа хэрэгжүүлэхийг хүссэн хэвээр. Хэрэв тэр ирэх сонгууль хүртэлх хугацааг үр дүнгүй өнгөрвөл улс төрийнхээ өндөр албан тушаалын ард цэг хатгуулж мэднэ. Яагаад гэвэл тэр бусад улс төрчдөөс илүүг ярьж гарч ирсэн. Тиймээс ард түмэн илүүг хүсэх болно.

    уянга гишүүнУИХ-ын гишүүн Г.Уянга (Амлалт нэхэх ард түмний холбоо): Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд хотын иргэдийн төлөө хийсэн ажил нь одоо болтол нүдэнд торж, гарт мэдрэгдэхгүй. Эх орны хишиг хувийг би шаардаж байгаад ард түмэнд өгүүлсэн гэж ярих дуртай. Угаасаа ингэж л ярьж гарч ирсэн. Сонирхолтой нь түүнийг гишүүн болонгуут эх орны хишиг хувийг өгөхөө больсон юм. УИХ-д орсон хойноо өг гэж хэлж чадахгүй байгаа нь бүүр ч хачирхалтай. Тэгэхээр эх орны хувь хишигийг шаардаж байгаад өгүүлсэн гэдэг бол дэндүү дэгс сурталчилгааных нь нэг хэсэг. Харин одоо ард түмэн Г.Уянгаас амлалтаа нэхэх цаг ирж байна. Бас л тодорхой хийсэн ажилгүй сууж УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ганц нэг шоуны арга хэмжээ зохион байгуулахаас хэтрэхгүй нь дээ.

   УИХ-ын гишүүн Д.Батцогт (Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн асан): Ард түмний нэр барьж шоудаад одоо хамгийн чимээгүй сууж байгаа улс төрч. Ховд аймагтаа л юм хийдэггүй юм бол хотод мэдрэгдэхээр нэг ч зүйлийг хэрэгжүүлсэнгүй. Ард түмний өмнө амласан бүх хүнд хариуцлага тооцохыг шаарддаг байсан даа. Харин одоо чимээгүй сууж байгааг нь харахад ард түмний өмнө амласнаа өөрөө ч мартсан байж мэдэхээр. Д.Батцогт гишүүн тэрийг хийсэн, үүнийг санаачилсан гэж хэлэх зүйл хайгаад олдохгүй. Бусдын амлалтыг шахаж ам асуудаг хүн өөрөө харин яадаг бол доо гэж ажиглагчдын өмнө олигтой хариу үйлдэл хийж чадахгүй өнөөг хүрлээ.

  
магнай аа гэжШӨХТГ-ын дарга О.Магнай (Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч асан): Бусад иргэний хөдөлгөөний төлөөлөгчидтэй харьцуулбал харьцангуй сайн ажиллаж байгаа.

Нефть импортлогч компаниудад ногдуулсан 17 тэрбумын торгуулийг эргэн төлүүлэхээр болсон, “Нарантуул”, “Хархорин” захын хаалгаар орохдоо иргэд 50 төгрөг төлдөг байсныг болиулсан, задгай долларыг адилхан үнээр борлуулдаг болгосон, ард түмнийг хуурдаг сүү үйлдвэрлэгчдийн булхайг илчилсэн, оюутнуудаас хандив авдаг их сургуулиудыг торгосон, оюуны бүтээлийг хулгайлдаг хүмүүстэй хариуцлага тооцсон гээд олон сайн зүйлийг хийсэн. Сайны хажуугаар саар гэгчээр тэрээр Чингис хаан болон Соёмбо гэсэн нэрний патентийг төр өөрийн мэдэлд авах, Чингис хааны албан ёсны хөргийг барааны шошго, рекламд ашиглахад Засгийн газраас зөвшөөрөл авч байх журмыг ч санаачилсан зэрэг нь ихээхэн маргаан дагуулсан. Бас утасны төлбөрийг буулгах гэж байгаад нэмэгдүүлж бизнес эрхлэгчдэд нам тонгоруулж, ард түмнийг хохироосон. Орон сууцын 1 метр кв-ын үнийг нэг сая төгрөгт багтаана гэж хэзээ ч бүтэхгүй зүйлийг амласан гээд ярих зүйл ч бий.

Өмнө ШӨХТГ-т жилд 200-300 санал хүсэлт ирдэг байсан бол түүнийг дарга болсноос хойш 900 хүрч нэмэгдсэн гэдэг. Тиймээс эрхээ зөрчигдсөн гэж үздэг иргэд сүүлийн үед “О.Магнайд хэлнэ шүү” гэдэг хэлц үгийг гаргаад байгаа нь нэгийг өгүүлнэ.  

Усан спорт сургалтын төвийн дарга Г.Арслан (Шударга иргэдийн фронтын төвийн тэргүүн): Шинэчлэлийн Засгийн газар иргэний хөдөлгөөнийхөний амыг барих гэж олон газарт удирдлагуудыг нь дарга болгож томилсон гэж яригддаг. Магадгүй ийм хүрээнд томилогдсон хүмүүсийн нэг нь Г.Арслан. Тэрээр дарга болсноосоо хойш олигтой ажил хийсэнгүй. Хотын орлогч хогоо манай үүдэнд хаялаа гэж тодорсныг эс тооцвол шүү дээ. Харин ч түүнийг дарга болсны дараа энэ төвийг УМХГ-аас хаах шийдвэр гарч, үүдээ барих дээрээ тулсан гэж хэвлэлээр шуугих болсон.

Ерөнхий сайдын зөвлөх Г.Баасан (Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн): Төрийн гурван өндөрлөгийн нэгд зөвлөх болсон Г.Баасангийн сураг улам бүдгэрсээр байна. Тэрээр ерөнхий сайдын зөвлөх болсныхоо дараа ядаж ахмадуудын талаар нэг ч гэсэн санаачилгатай ажил хийсэнгүй. Ахмадуудад ээлтэй нэг ч гэсэн шийдвэрийг гаргуулж чадсангүй. Тэгэхээр ахмадын төлөө тэмцэж явсан уу албан тушаалын төлөө тэмцэж явсан уу гэдэг эргэлзээтэй. Тэгээд ч одоогийн ерөнхий сайд Н.Алтанхуягийг ихээхэн сул багтай гэж ярьдаг. Ахмадууд Г.Баасанг юу ярьж явсныг мартаагүй. Харин өөрөө албан тушаалд очоод мартсан байж магадгүй шинжтэй чимээгүй боллоо.

батялалтИЗНН-ын дэд дарга асан Х.Бат-Ялалт (Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн): Бусад иргэний хөдөлгөөнийхөө нэгэн адил албан тушаалд очсон хүн бол Х.Бат-Ялалт юм. Тэрээр эрх баригчдын хамтрагч ИЗНН-ын дотоод асуудал хариуцсан дэд даргаар хэсэг хугацаанд ажиллаад саяхан гарах болсноо сүр дуулиантай зарласан. Энэ тухайгаа "Энэ намын төв офисст ИЗНН-ыг хэдэн гишүүнтэйг мэдэх хүн нэг ч байхгүй шүү. ИЗНН Монголд шаардлагагүй улс төрийн хүчин гэдгээ харуулж байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид энэ намыг шинэчлэх гэж жигүүр байгуулан ажиллаж үзлээ. Гэвч ИЗНН бол нам биш. Үзэл баримтлал итгэл үнэмшилгүй хуйвалдааны зарчмаар ажлаа явуулдаг бүлэглэл юм байна. Нэг хүний сайд, гишүүн байлгахын төлөө гишүүд нь төрийн албанд ажилд хуваарилагддаг ийм бүтцийг  нам гэдэггүй юм" хэмээн мэдэгдсэн. Одоо тэрээр албаа хүлээлгэж өгөөд туршлагадаа тулгуурлан “Нэг Монголын төлөө” хөдөлгөөн өрнүүлэхээр болсон гэсэн. Харин С.Оюун сайд түүний талаар тун таагүй үнэлэмжтэй үлдсэн гэж хэвлэлээр бичигдлээ.

  
ичинноровАмьдрах ухаан-Амжилтын хөтөч төслийн зохицуулагч М.Ичинноров (Иргэний хөдөлгөөн): Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өөрийн ивээл дор “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн ерөнхий зохицуулагчаар Иргэний хөдөлгөөний тэмцэгч М.Ичинноровыг томилсон юм. Тэрээр өмнө МАН-д элсэж Сү.Батболдын зөвлөх хүртэл болж явсаныг хүмүүс мартаагүй. Харин энэ Засгийн газрын нэгэн томоохон төслийг удирдаж байна. Шуурхай дайчин гэгддэг түүний ажлын үр дүн одоохондоо гарах хугацаа болоогүй. Ямар ч гэсэн “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч" сургалт нь ердийн лекц хэлбэрээр явагдахгүй, харин амжилтад хөтлөх сайн дадал зуршилд дасгалжуулах  олон төрлийн арга барилаар өрнөдөг гэж залуус ам сайтай байдаг аж.

Тайлбар:
Одоогийн УИХ, Шинэчлэлийн Засгийн газарт иргэний хөдөлгөөнийхөн иймэрхүү албанд томилогдож бас сонгогдсон. Тэдний юу хийсэн, юу хийж байгааг ард түмэн анхааралтай ажигладаг. Харин иргэний хөдөлгөөнийхөнийг ингэж албан тушаалд бөөнөөр томилох нь иргэний нийгмийг утсгах гэсэн бодлого гэж шүүмжлэх хүмүүс ч бас бий. Харин та ямар бодол, дүгнэлттэй байна вэ?
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Монгол эмэгтэй (103.29.144.27)
    С. Ганбаатар гишүүнийг дэмжиж байна
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Монголчууд эвтэй, ухаалаг (103.29.144.27)
    Хэдий хүмүүст дутагдал, сул тал байдаг ч энэ хүмүүсийг дэмжиж байна. Эд бол бидний л сонголт. Одоо эдэндээ хийх боломжыг өгч сэтгэл санаагаар дэмжих нь зүйтэй
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.29.144.27)
    Ялангуяа С. Ганбаатар гишүүнийг их дэмжиж байна. Оюу Толгойг гайхалтай гэж биднийг хуураад тэр чигээр нь гадныхантай нийлж гаргах гэж байсан этгээдүүдийг илчилж улмаар Монголчуудад ашигтай шийдэл олох гээд явж байгаа нэгэндээ бид дэмжлэг, тус, хань болох ёстой. Монголчуудаа юм хийх гэж байгаа нэгнээ ингэж муулахаа больё
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Монгол хүн (103.29.144.27)
    Нийгмийг аврах гэсэн, эрүүлжүүлэх гэсэн тэмцэл, хөдөлгөөнийг өрнүүлж байсан энэ хүмүүст бид талархах ёстой. Эд амь нас, амьдралаа бидний төлөө золиослоод жагсаж байхад энд сөрөг сэтгэгдэл бичсэн хулчгарууд хаана байсан юм бэ? эргээд боддооо
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.29.144.27)
    Улс төрд энэ хүмүүс орж ирж байж л сая нэг юм Монголын нийгэм хөдлөж эхэлж байгаа биз дээ
    2013 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin (24.4.169.162)
    Hamgin hugiin ***** bol Batzandan
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    Магнай сайн байна.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • bi (122.201.18.134)
    magnai yu hiisen ym be. shoudahaas hetreegui shuu dee. barag busdaasaa dor shuudee
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.22.81)
    МАГНАЙГААС БУСАД Н_Ь ОЛИГГҮЙ ДЭЭ. БОЛОВСРОЛГҮЙ ПИАР ХИЙСЭН ХҮМҮҮС Л БАЙНА. БААСАНГ БОЛ ҮНЭЛДЭГ ЭЭ?
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.177.27)
    mash unen Magnaigaas busad n yuch hiihgui bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.47.131)
    Magnaigaas busadni yu ch hiisengui.Unen hylhi garyyddaa.Ter tysmaa Ganbaatar,Yaynga,Battugs,Batzandan nar.Neg l ih bosoj zogsoj bgaal ug heldeg amitan.Neg l ih Ouy-Tolgoin geree yarisan hun.Yuni uurchlugdsiin.Yu ch uurchlugduugui.Bosoj yariad l tur zasag ard tumnee hundetgej bga yum genelee.Enendni hyyrtaal ard irged dahiad songoh yum bhdaa.Haragdaarai chi.2016 ond ner devsheed ireerei chi...Devseed uguhuu medeh bailgui ard tumen.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.113.22)
    Хийе гэсэн ч чадвар нь мааруухан даа.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • amaraa (202.126.89.191)
    unen yum bichsen bna. bi sanal neg bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • kkkkkkkkkkkk (124.158.104.25)
    ooroo yu hj chadsiin muu *****
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ondop nactan (218.153.250.193)
    baacan abgai xydal ch chynliin mokpob teneg amtan axmadiin toloo ya ch xiij chadaxgvi balai amtan chvv dee zobxon oopiixoo tolool xystaj lyibap xiij bgaa *****
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    ганбаатар оюутолгойг л яриад байдаг гэтэл ядаж нэг ч оюутолгойн гэрээг үгүйсгэтэл нйитлэл бичсэнгүй нийтлэл бичсэнгүй. батзандан магнай нар бол угаасаа элбэгдоржын хуурай дүү нар монголд өнгөт хувьсгалыг импортлох гэсэн бүтэлгүй оролдлогууд. одоо тэд шагналаа аваад л явж байна. батзанадн өнөр олуулаа. ах эгч дүүс нь бүгд л дарга нар болчихсон. магнай жоохон жийгдээд байснаа. шонхор фрагцад ороод дарга болоод з.энхболдын дайсан батхүүг намнадаг ажил хийдэг болсон хэхэ. дээрх хүмүүсийн ихэнхи нь элбэгдоржын захиалгат жагсагчид буюуу АН-аас гаралтай нөхдүүд. АН одоо засагб арьж байгаа тул эд нар юу гэж жагсах юм?
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • saka (202.179.20.142)
    anh yamar bsnaa martwal muuhai l uim gehdee ihiig huleegeed heregui bolson yum aa bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • худлаа (202.179.11.34)
    бүгд л худлаа гарууд шүү дээ. бүгд л дарга болж идэж ууя гэсэн зорилгодоо АН-ыг ашиглаад хүрчихлээ. одоо ард түмэн эд нарт сонин биш. эд нар бүгдээрээ л Дорнодын газрын тосыг ***** нарт өгөхгүй гээд хуцаад байсан хаана байна. Дачингийн дарга нартай ууж идэж унтаж хэвтэцгээгээд буцахдаа амаа үдүүлчихээд арилаад өгсөн. өнөөдөр үүнийгээ хэн нь ч ярьж чадахгүй та нар хараарай.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ichinnorow (202.179.11.34)
    ichinnorow gej nam nam, darga nariig damjsan ***** doloogch hugiin awgai bnaa. vvniig mongoliin turuus hol bailguushtai.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.67.69)
    eniig hujaa nar bichsen bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ooo (122.201.18.46)
    deer ochood l tednii neg bolsn times hudal yarisn luibarchid odoo hereggui ee ganbaatar bol bas dajgu i helhee helcheed baigaa uyanga bol bisheee hud*****
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    11 цаг 41 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    12 цаг 16 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 0 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    16 цаг 23 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    16 цаг 48 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 12 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 14 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    18 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    18 цаг 41 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 10 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 13 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    20 цаг 54 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    21 цаг 52 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 5 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 14 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    22 цаг 36 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 3 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 3 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 8 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК