зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганжавхлан: Хүүхдээ заазуурдсан эцгийн шүүх хурлыг нээлттэй явуулж, аавуудад сургамж болгоё

2013-5-13
0
ЖИРГЭХ
Тавхан настай хүүхэд төрсөн эцгийнхээ гарт хэрцгийгээр тамлуулсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа. Урьд нь ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэрэг илчлэгдсээр ирсэн.
Untitled-1(35)    Тавхан настай хүүхэд төрсөн эцгийнхээ гарт хэрцгийгээр тамлуулсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа. Урьд нь ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэрэг илчлэгдсээр ирсэн. Харин тухайн үед хүн бүрийн ярианы сэдэв болж сенсаацлагдаад л өнгөрөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл энэ удаад Монголын залуус дэвчих ээ байж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг босохоор шийджээ. Өчигдөр шөнө “Лантуун дохио” бүлгэмийн залуус, фэйсбүүкч залуусын төлөөлөлтэй хамтарч хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой, мөн энэхүү таван настай хүүгийн асуудлаар санал бодлоо солилцсон юм. Тэд хүүхдээ зоддог аавын шүүх хурлыг нээлттэй болгож ямар ял шийтгэл авч байгааг бусад аавуудад  жишээ болгон харуулья. Тэгснээр хүүхдээ хүчирхийлдэг бусад аавуудад томоохон сургамж болно гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудыг ярилцлаа. “Лантуун дохио” бүлгэмийн тэргүүн Ч.Ганжавхлантай уулзаж ярилцсан юм.

-Таван настай хүүхэд хүчирхийрлэлд өртсөн талаар залуус өөр өөрийн өнцгөөс дуу хоолойгоо хүргэсээр байна. Тэгэхээр маргааш “Лантуун дохио” бүлгэм мөн залуусын төлөөлөл Баянзүрх дүүргийн засаг даргад шаардлага хүргүүлж, хүүхдийн хэвтэж буй эмнэлэг дээр очно гэлээ. Энэхүү ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгөхгүй юу?

- “Лантуун дохио” бүлгэмээс санаачилсан эл уулзалтанд эдийн засагч, хуульч, гэр бүлийн сэтгэлзүйч гээд л янз бүрийн ажил алба, мэргэжил, мэдлэгтэй залуус мөн оюутан, арван жилийн  хүүхэд гээд л хүүхдийн хүчирхийллийн эсрэг зогсож байгаа олон арван залуусын төлөөлөл оролцлоо.  Бид цуглаж таван настай хүүхдийн хүчирхийлэлд өртсөн талаар авч хэлэлцлээ. Өмнө нь маш олон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг бид сенсаацлаад өнгөрөөсөн. Тэгвэл энэ удаад асуудлыг сенсаацлаад өнгөрөөчих биш бодитоор юу хийж чадах талаар нэлээн нухацтай авч хэлэлцлээ. Яг одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэг хүүхэд л олон нийтэд ил гарсан байгаагаас цаана нь өчнөөн ийм байдалтай амьдарч байгаа хүүхдүүд байгаа. Тэгэхээр цаадшаа бид хохироод, заазуурдуулаад, хүүхдүүдээ доромжлол, яргалал дотор амьдруулаад байх юм уу?.  Энэ байдлыг зогсоохын тулд залуучууд бид  юу хийж чадах вэ?.  Зүгээр л фэйсбүүк, твиттерээр лайк, шэйр хийгээд явах ёстой юм уу?. Ямартаа ч өчигдрийн уулзалтаар бодитой саналуудад хүрч чадлаа. Өнөөдрөөс эхлээд бид Баянзүрх дүүргийн засаг дарга, Нийлслэлийн хүүхдийн төлөөх байгууллагууд гэх мэт төрийн зүгээс анхаарал тавих ёстой байгууллагууд руу албан бичиг явуулж, залуус бөөнөөрөө очиж шаардлагыг хүргүүлэх гэж байна. Тэд залуучуудын үзэл бодол, шаардлагыг хэрхэн хүлээж авахыг харцгаая. Үүнийг олон нийтээрээ, хэвлэл мэдээллийн хяналт дор цааш нь явуулах болно. Хүчирхийлэл хаа сайгүй үйлдэгдэж байна. Маш олон хүмүүс үүнийг сенсаацийн хэмжээнд хүлээж аваад өнгөрөөж байна. Тиймээс энэ хүүхдийн хэрэг ирээдүйд болох олон арван аюулыг зайлуулах ёстой гэж бид үзэж байгаа.  Шударга бус аймшигтай байдлыг залуучууд тэвчихгүй болсон учир ийн дуу хоолойгоо нэгтгэж байна. Монгол хүн эрүүл аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй. Энэ эрхээ эдэлж, хангуулж чадахгүй бол үүнийхээ төлөө үгээ хэлэх ёстой.  Тиймээс бид эцсийг нь хүртэл явж,  Монголын залуучууд хүчирхийллийн эсрэг тэмцэх болно. 

-Хүүхдийн биеийн байдлын талаар холбогдох хүмүүсээс нь асууж тодруулсан уу?

-Эмчилгээ хариуцаж байгаа эмчээс нь асуухад хүүхдийн биеийн байдал дээрдэж байгаа. Эмчилгээ сайн хийгдэж байна гэсэн. Одоогоор Цэргийн Госпитальд хэвтэж байгаа.

-Өмнө нь хүүхдийн эрхэнд халдсан олон хэрэг гарч байсан. Гэтэл тухайн үед сенсаац болоод л өнгөрч байсан. Харин энэ хэрэг залуучуудыг бүр босоход хүргэж байгаа гэж ойлгож болох уу?

-14 настай охиныг нэг шөнийн дотор гурван удаа хүчирхийлсэн хэрэг гарсан. Мөн 15 настай охиныг хүчиндэж хүүхэдтэй болгосон хэрэг ч байна. Өдгөө долоон сартай жирэмсэн болсон байгаа. Өмнө нь долоон настай хүүхдийг зодсон гэх мэт арав орчим хэргийг бид сенсаацлаад л өнгөрч байсан. Өдгөө эл хэргийг үйлдсэн этгээд өнөөдөр хэдэн жилийн ял авсан, иймэрхүү хэрэг үйлдсэн тохиолдолд яах ёстой юм. Хүүхдийн эрхийн төлөө, хүчирхийллийн эсрэг хийж байгаа үйл ажиллагаа юу байна гэх зэрэг асуулт үргэлж хаалттай байдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл Монголд аймшигтай хэмжээнд хүрчихээд байна. Гэртээ эхнэрээ, эсвэл хүүхдээ зодоход цагдаа нар энэ бол ахуйн хэрэг гээд буцаачихдаг. Гэтэл гудамжинд хүнийг зодвол тэр нь эрүү үүсгэгдээд явдаг. Угтаа яг л ижилхэн бусдын бие махбодийг санаатай хохироож байгаа хэргүүд шүү дээ.

-Шүүх хурлыг нээлттэй болгохыг хүсч байна гэсэн. Ер нь зүйл ангийг нь судалж үзэхэд шүүх хурлыг нээлттэй болгох боломж байгаа юу?

-Энэ хүүхдийн эцэгт ямар хариуцлага хүлээлгэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихлээ. Өнөөдөр бусдын биед санаатайгаар халдвал 5-8 жилийн ял онооно гэсэн зүйл заалт байдаг. Найман жил ял эдлээд гараад ирлээ гэж бодоход энэ хүүхэд 13 настай байх нь. Ингээд эцгийнхээ гарт дахин үрэгдэх магадлал байгаа. Тиймээс цаашдаа энэ асуудлуудыг ил тод явуулж, нээлттэй байлгахыг хүсч байна.  Олон нийтийн хүлээлтийг авчихсан аймшигтай хэргүүдийн талаар шүүх цагдаа болон төрийн байгууллагуудаас албан ёсны мэдээлэл хийх ёстой.

-Хуулиндаа Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст зориулсан зүйл, заалт байдаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл эрүүгийн зүйл ангид орохгүй байгаа юм. Тэгэхээр энэ нь их буруу, учир дутагдалтай хуулийн тогтолцоо гэж бодож байна. Бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар ял шийтгэл хүлээх байх. Гэхдээ байнга дарамталж, яргалсан учир зүйл анги нь нэмэгдэж магадгүй. Хүүхдээ зодсон эцэгт ял шийтгэлийг нь хатуу оноогоосой. Цаашдаа энэ хэргээс сургамж авч, ирээдүйд ийм хэрэг гарахаас сэргийлэх үйл ажиллагааг маш сайн явуулах ёстой. Маш олон харгис эцгүүд, архи уудаг хүмүүс энэ зүйлээс сургамж авах нь зүйтэй. Хүүхдээ зодсоноор би шоронд суух ял үйлдэж байгаа юм гэдгийг ойлгуулах хэмжээгээр нийгэмд гаргаж ирэх нь чухал.

-Д.Дорлигжав прокурорт шаардлага хүргүүлнэ гэж байсан. Яг ямар шаардлага хүргүүлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэлийн тухай хууль зэрэгт залуус бид саналаа өгмөөр байна. Өнөөдөр иргэн хүнийхээ хувьд нийгэм дээр болж буй бодит байдалд үндэслээд бид өөрсдийнхөө санал бодлыг тусгах эрхтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй болгож болдоггүй юм уу. Хүн болгон энэ хэргийг яаж шийдэгдэхийг хүлээж байгаа. Гэтэл маш олон хэрэг “цагдан хорилоо, ял авчээ” гээд л зогсдог.  Ийм хэрэг үйлдсэн эцэг нь ер нь яаж шүүгддэг юм. Хэдэн жилийн ял оноодог юм. Үүнийг Монголчууд бид хармаар байна. Тиймээс шүүх хурлыг нь олон нийтэд нээлттэй явуулаач ээ гэсэн шаардлагыг ч бас тавих гэж байна. Одоогийн үйлчилж байгаа хүүхэд хамгааллын хуулинд 25/1, 25/3 гэсэн зүйл анги байдаг.  Энэ зүйл ангиудыг шударгаар хэрэгжүүлээч ээ гэсэн шаардлагуудыг ч тавина.

-Энэ төрлийн гэмт хэрэг гарахад яг юу нөлөөлж байна гэж бодож байна?

-Нийгмийн сэтгэлгээ нөлөөлдөг. Ядуурал байгаа ч үүнийгээ дагаад хүмүүс ухамсаргүй болсон байна. Тэр хүмүүс архиар амьдралаа торгоож байгаа. Гэтэл тухайн хүмүүс өөрийнхөө хэмжээнд сэтгэж байгаагаараа эл хэргийг үйлддэг.  Хоёрдугаарт  хууль эрх зүйн орчин муу байна. Өнөөдөр уулын орой дээр байгаа айлд хүчирхийлэл үйлдэгдэхэд хэдэн минутын дараа тэнд цагдаа, онцгой, 103 очих бол гэдэг надад маш сэжигтэй санагддаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийн таван тохиолдлоос нэг нь цагдаа дээр бүртгэгддэг гэсэн албан бус судалгааны илрэл юм.  Мөн нэгэн жишээ дурдахад, 14 настай охин хүчиндүүлчихээд цагдаагийн газарт очиход байцаагч нь 40 настай, булай биетэй, эрэгтэй цагдаа байдаг. Тэгэхээр 14 настай охин хүчиндүүлчихээд ямар сэтгэлзүйтэй очих нь ойлгомжтой. Тиймээс тэнд яагаад эмэгтэй цагдаа очиж болдоггүй юм. Мөн тусгай сэтгэлзүйч ажиллаж болохгүй гэж үү. 40 настай, том биетэй, төрийн хувцастай цагдаагаас сүрдээд тэр охин болсон явдлыг ярих уу?. Түүнчлэн, хөтөлж байцаах гэдэг зүйлийг ч зогсоох ёстой. Өнөөдөр улс төржсөн эсвэл ямар нэг намын залуучуудын нэгдэл тэмцэл явуулаагүй. Сайн дураараа дуу хоолойгоо нэгтэж буй залуус цуглаж зөвшилцөж байгаа нь маш зөв зүйл юм.
Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (175.212.228.124)
    Ali boloh olon jil uguhgui bol Hedhen jil suuchihaad dahiad garch ireed l dahiad alj orhivol yanaa
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • HE HE (112.72.9.178)
    ENE BOL JINHENE SHOUCHIN BANDI BN LEE.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.39)
    Өнгөрсөн хойно нь л жаахан сүржигнэх юм даа. Яагаад хэвлэл мэдээллээр тархсаны дараа л шүүх цагдаа болдог юм бэ. Хэсгийн цагдаа гэмт хэрэгтнийг удаа дараалан гэр рүү нь буцааж байгаа нь хууль сахиулж байгаа нь тэр үү, ямар ч хариуцлага хүлээхгүй юу тэд ажлаа хуулийн дагуу хийсэн бол ийм байдалд хүрэх үү. Та нар тэр талд нь анхаарал хандуулвал дээр бус уу. өөрсдийгөө худлаа рекламдах боломж гарлаа гэж л бодож байгаа юу
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.26.186)
    ter hvv bolon ger bvliinhend tuslamj vzvvleh heregtei bn harin ter etseg geed bgaa araatang nasaarni horih heregtei ahij garch ireed ahiad daramtwal yaanaaa
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.20.176)
    хүүхдээ яргалсан яргачинг насаар нь тусгаарлах хэрэгтэй биш үү гарч ирээд дахин аймшиг авчирах байх даа. болдог бол өөрийг нь хүнийг тамласантай нь адилхан шийтгэдэг бол...........
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • 1 хувилбар (112.72.9.66)
    нэг хэсэг нь бас хүүхдээ заазуурдаж болдог гэж ойлговол яах вэ, ер муу зүйлийг нэвтрүүлэг болгон гаргах хэрэг байхгүй. сургамж бол авах хэсэг нь авсан байх хангалттай
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Залуус (202.21.112.82)
    Залуус энэ сенсаци дагаж олонд нэрд гарахыг оролдохоос жаахан бүтээлч юм хиймээр л байгаам даа. Төр засагт шаардлага хүргүүлэхээс өөр ядаж хандивын арга хэмжээ зохион байгуулж болно шүү дээ. Америкт 10 жил болсон аймшигт хэрэг гарахад залуус нь шаардах бичиг барьж гүйхгүй л байгаа биз дээ. Энэ чинь төр засгийн биш цэвэр эрүүгийн хэрэг.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
    • Sara
      Chinii bichseng oilgohgui bna. Und Tür zasag buruutai
      2013 оны 05 сарын 13
  • ГИЙЧИН (203.194.114.13)
    ЭНГИЙН ТАНХАЙРЛААС ӨӨРӨӨР АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХЭД ТАМЛАЖ БАЙГАА ЯВДАЛ БОЛ САДИСТ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ. САДИСТ ШИНЖТЭЙ ХЭРЭГТЭНГ НИЙГМЭЭС МАШ УРТ БОЛБОЛ НАСААР НЬ ТУСГААРЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. УЧИР НЬ ЭНЭ БОЛ СЭТГЭЦТЭЙ ХОЛБООТОЙ МАШ АЮУЛТАЙ ЭТГЭЭД.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • mon (202.179.10.150)
    ter huuhdiin tsaana, ah, duu, eej ni mon ail huchirhiileld ortdog tuhai medee baisan, ted ch mon adil erkhee edlej hamgaaluulah erkhtei, tiimees ter zerleg araatand ogoh yaliig ni ulam hundruuleh heregtei, yun 8 jil ve, ter ni orshool, ankhnii hereg, sain yaltan baisan geh meteer hasagdsaar baigaad jil l bolno, nasaar ni horih yal ogch ooriig ni tamlaval taarna gej bodoj baina.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • otgoo (202.170.68.140)
    bulai biy baixdaa yaxuudee bulia gej bich l dee setguulchee
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Хүн (202.9.47.132)
    Дандаа ийм зүйл дээр худлаа шоудаж байдаг хүн байна лээ,,,
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (166.137.191.26)
    Оорийг нь заазуурд!
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.180.216.233)
    aimar yumaa
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • a (180.235.178.83)
    nadad ene zaluugiin hiij bgaa ajil ni zov gej boddog. tehdee het ooriigoo reklamdaad bgaam shig zovson huuhded tusallaa ene ter gesnee dandaa ooriinhoo zurgiig tavij bdag.
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • ГАРЧИГ НЬ БУРУУ БАЙНА! (202.179.27.89)
    ГАРЧИГ ХАНДЛАГА НЬ БУРУУ ЭВГҮЙ БАЙНА АА. "ХАРГИС МУУ ХҮМҮҮСТ СУРГАМЖ" ГЭВЭЛ ИЛҮҮ ОНОВЧТОЙ БОЛНО. БИ ХҮҮХДЭЭ ОГТ ЗОДДОГГҮЙ, ГЭТЭЛ ААВУУД ГЭЖ БҮГДИЙГ НЬ ХОМОРГОЛСОН НЭР ӨГӨХ НЬ ДЭНДҮҮ ШУДАРГА БУС БАЙНА. ЗӨВХӨН ААВ Ч ГЭЛТГҮЙ, ЭЭЖ БОЛОН НАСАНД ХҮРСЭН ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ БҮХ ХҮНД ХАМААТАЙ САНУУЛГА БОЛОХ УЧИРТАЙ!
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • saka (202.179.20.142)
    gertee zodson gadaa zodson adilhan yal awdag bh heregtei. ter huuhduudiig aimaar bolgoj bahaa hangaj yawdag humuust hatuu shiitgel ogoh in zui yosnii hereg
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.18.8)
    Hohirogch huugiin ner deer ***** show hiigeesei l gej zuvlumuur bna
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
    • estoi balair arhichin dald orj neg ch gesen hunii setgelig amraagaasai jack ah amjilt husie
      2013 оны 05 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    11 цаг 17 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    11 цаг 34 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    12 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    12 цаг 10 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    12 цаг 34 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    13 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    13 цаг 28 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    13 цаг 40 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    14 цаг 4 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    15 цаг 22 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 27 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    15 цаг 37 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    15 цаг 57 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    16 цаг 0 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    16 цаг 30 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    16 цаг 35 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    16 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 3 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    17 цаг 27 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    17 цаг 42 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК