“Backstreet boys” нөгөөдөр ирнэ

Алдарт “Backstreet boys” хамтлаг ирэх сарын 16-нд манай улсад ирнэ. “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл “Эвэнто” ХХК, Монголын Залуучуудын Холбоо, хамтран өнгөрсөн онд Michael Learns To Rock хамтлагийн тоглолтыг Монголдоо амжилттай зохион байгуулсан. Харин дараагийн төсөл нь “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулах юм. Тус хамтлаг нь 20 жилийнхээ ойг тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа аж. Ингэхдээ аялан тоглолтоо Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорих гэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)