Тавхан настай хүү төрсөн эцгийнхээ гарт хэрцгийгээр тамлуулсан хэрэг гарч олон нийтийг цочроогоод байна. Урьд нь ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэрэг илчлэгдсээр ирсэн. Тйимээс хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг "Лантуу" бүлгэмээс тавдугаар сарын 13-н буюу энэ өдрийг хүчирхийллийн эсрэг монгол залуусын дуу хоолойгоо нэгтгэх өдөр болгон зарлаж байна. Тиймээс тэд өнөөдөр орой 18.00 цагт "Хүүхдэд ээлтэй хөрш" уулзалтыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна. Хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа хэн бүхэн энэ цугларалтад очиж дуу хоолойгоо нэгтгэж болох юм.

Сэтгэгдэл (6)