Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Хөвсгөл нуурын хотгор, , Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын сав газар газраар 11-16 градус ,Говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өчигдрөөс дулаарч 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



















































