Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эцэгтээ заазуурдуулсан хүүгийн асуудлаас болж Ш.Нарантуяаг огцруулах аян өрнөлөө

2013-5-14
0
ЖИРГЭХ
Таван настай хүүхдийг төрсөн эцэг нь заазуурдаж хүнд гэмтээсэн хэрэг ойрын өдрүүдэд нийгэмд цочрол өгч, интернэт орчинд дуулиан тарьж байна.
шүүмжлэлд өртөвТаван настай хүүхдийг төрсөн эцэг нь заазуурдаж хүнд гэмтээсэн хэрэг ойрын өдрүүдэд нийгэмд цочрол өгч, интернэт орчинд дуулиан тарьж байна. Тус хэрэгтэй зэрэгцэн хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн ядуурлын асуудал хөндөгдөн яригдаж байгаа ч хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг давхар шүүмжлэхэд хүргэж байна. Өчигдөр л гэхэд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Ш.Нарантуяа твиттерчдийн ширүүхэн шүүмжлэлд өртөөд авлаа. Хүмүүс түүнийг “Хүүхдийн эрх хүндээр зөрчигдөж байхад та ямар ажил хийж байгаа юм” хэмээн амыг нь асуув. Зарим хүмүүс түүнийг “Хүүхдийн төлөө юу ч хийсэнгүй. Цаашид улс төрч хүнээр хүүхдийн байгууллага хариуцуулах нь дэмий” гэцгээв. Цаашлаад “Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга бол сонгуульд ялагдчаад авдаг бялуу биш шүү ...!!!!” гэж хүртэл шүүмжлэв. Харин Ш.Нарантуяа дарга өөрийн биеийг өмөөрч хүмүүстэй маргалдаж харагдана.

Энд Ш.Нарантуяа даргын мууг хэдэн хүн үзсэнийг сонирхуулахаас илүүтэй хөндөх ёстой хэд хэдэн асуудал байгаа юм. Таван настай хүү эцэгтээ заазуурдуулж, долоон настай хүүг хойд эцэг нь сэхээнд ортол зодоход, хүүхэд мориноос унаж нас барахад, жаахан охиныг төрсөн эх нь халуун хайчаар хайрахад Хүүхдийн төлөө үндэсний газар ямар ажил хийж, бяцхан үрсийн төлөө юу гэж дуугарав. Дахин хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг гарахаас сэргийлж ямар арга хэмжээ авсан бэ?. Хүүхдээр овоглодог 700 гаруй байгууллага хаана байв. Үнэхээр энэ тохиолдолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Хүүхдийн төлөө газраас ам асууж, ажлыг нь шалгах нь зүйтэй юм. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2013 оны дөрөвдүгээр сард 117 болж, өмнөх оны мөн үеийнхээс найман хүүхдээр нэмэгдсэн тоо баримт байна. Жил ирэх бүр хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргийн тоо өссөөр л байна.

 Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний газраас ядаж л хороо, сум бүрт хүүхэд хамгааллын хамтарсан багийг байгуулж, иргэдийг идэвхтэй мэдээлэгч байлгах талаар арга хэмжээ авах ажлыг санаачилж чадахгүй байна шүү дээ. Уг нь хороо, дүүргийн нийгмийн байгууллагуудтай хүүхдийн асуудлаар жаахан л ойр ажиллавал хүчирхийлэлд өртөх хүүхдийн тоо буурах магадлалтай.

Гадны оронд бол хүүхдийг няслахад л хажуу айл нь холбогдох байгууллагад хандаж хүүхдийг улсын хамгаалтад шилжүүлдэг гэдэг. Түүн шиг хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийг тусгай утсанд даруй мэдээлж байх ажлыг хэлж байхыг идэвхтэй уриалвал ядаж л хүүхдийг тамлаж, зовоохоос урьдчилан сэргийлж чадах юм. Хүүхдийн эрх зөрчигдсөн хэргийг бүртгэдэг тусгай утсаа идэвхтэй ажиллуулах цаашлаад бүтэн нэг жил шинэчилдэггүй албан ёсны вэб сайтаа /http://www.nac.gov.mn// шинэчилдэг болмоор байна.

Хүний эрхийн байгууллагуудтайгаа нягт хамтарч ажиллахаас эхлээд Хүүхдийн төлөө үндэсний газарт хийх ажил их байна даа. Таван настай хүүхдийн асуудал бол ил болсон нь. Үүний цаана олон харгис эцэг, эх хүүхдээ зодож, тамлаж байгаа. Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдүүд өөрийн эрхээ мэдэж, шаардаж болох ба хүүхдүүд эцэг эх, багш болон бусад насанд хүрэгчдийн “өмч” бус хувийн болон нийгэм, эдийн засгийн эрхтэй гэдгийг онцгойлон тусгасан байдаг. Гэтэл монгол хүүхдүүд гэр бүлийн ядуурал, эцэг, эхийн арчаагүй байдал, томчуудын ашиг сонирхлын золиос болсоор л байна.

Хүүхэд бол -ХҮН! Тиймээс төрүүлж өсгөсөн гээд эцэг эх нь, ардын багш гээд багш нар, мах цусан төрөл юм гээд эмээ, өвөө, авга нагац, хол ойрын хамаатнуудын хэн нь ч "Алган боов" хүртээх эрхгүй. Хүүхэд бол томоогүй, энэ ертөнцөд нисэн ирээд танилцаж бүрэн дуусаагүй тэнгэрийн элч нар юм. Тэд алдана, хагална, эвдэлнэ. Торниж гүйцээгүй ч өөрийн гэсэн тархитай юм болохоор биднийхээр биш өөрийнхөөрөө хийх гэнэ. Тэр бүрд нь зодож шийтгэх эрх хэнд ч байхгүй. Эцэг эх байж чадахгүй, бяцхан амьтадыг зодохгүйгээр хүмүүүжүүлэх тархины бяргүй хүмүүс хүүхэддээ гар хүрдэг бол яг энэ өдрөөс болих хэрэгтэй. Хүүхдээс савраа тат. Эргэн тойронд чинь хүчирхийлэлд өсч өндийж байгаа хүүхэд байгааг мэддэг бол тэр бяцхан иргэний эрхийг хамгаалж дээр, дооргүй хөдлөх цаг нь болжээ.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • зочин (202.126.89.177)
    Хүүхдийн төлөө газар Тогтохням дарга байхад арай өөр байсан даа Одоо ч муу нэрнээс цаашгүй болжээ
    2013 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zochin (220.214.163.96)
    Ene heregtee ued ene humuus ajillah estoi gej, ene avgaig ajlaa hiisengui gej shuumjilj bna shdee
    2013 оны 05 сарын 18 | Хариулах
  • Tt (85.176.2.252)
    Hvvhediihee Hvdnvvr harj sain yari, hel !!! Za yu . Heleh vg alga.
    2013 оны 05 сарын 15 | Хариулах
  • Áóõèìäàë (122.201.18.207)
    Ìàíãàð àâãàé, àæëàà ìýääýãã¿é ø äýý. Õàà õàìààã¿é þì ÷èíü àðãàã¿é ø ä. ÓÈÕ-ä ñóóæ ÷àäààã¿é ýðã¿¿ àâãàé íàðò õ¿¿õäýý õàðèóöóóëæ áàéäàã àð÷ààã¿é óëñ.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Hem (82.173.79.5)
    Yun hun zodoj zaazuurdah ve, europt nohoi muur zodohod l boon asuudal uusne shuu dee,ter ecgiig eceg bh erhiig in hasah heregtei
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (202.21.113.139)
    huuhdiin nereer viznes hiigchid shuu dee,uuriiguu huuhdiin gej urgumjlugch bolormaagaas ugshiltai daa
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • шг-р (122.201.18.184)
    Нарантуяа бол зүгээр л мөнгөтэй Сэтгэлгүй хүн
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • .. (88.209.85.178)
    Ene hyniig ogchruulaad yaah yum, ail bolgonii haalga tataad hyyhedee zodoj bnuu gyi yu harj bh yumuu haishaan, 5 udaa bariad bhad chagdaa nariin l buruu bn shdee, ter dyyregiin chagdaagiin dargiig ogchruulah heregtei
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (203.194.114.5)
    ХҮҮХЭД БОЛ ЭЦЭГ ЭХИЙН ХАЙР ХАЛАМЖИНД БАЙХ ЁСТОЙ. ХҮҮХЭД БУСДЫН АДИЛ ЭРХТЭЙ ТУСДАА НЭГЖ ХҮН. ХҮН ХҮНДЭЭ ХАМГИЙН ЭМЗЭГ, ХАМГИЙН ГЭМ ХОРГҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ ХҮН ШҮҮ. ХҮҮХЭД БҮРТ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БИЙ.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.171)
    Ийм хөгийн хялмайсан этгээд АН -ын шилдэг боловсон хүчин гээд л боддоо.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • naraa (95.56.70.135)
    xoorxii doo yamar ene ochood zaazuurdchixsan bish dee
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.55.191.35)
    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР ГЭЖ МОНГОЛ УЛСАД БАЙДАГ ГЭЖ НҮД НЬ ЭРГЭЛДЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ СУУГАА АВГАЙ ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙГААГААС Л МЭДЛЭЭ.ӨӨРИЙН АЖЛЫН ҮҮРГЭЭ МЭДЭХГҮЙ ХИЙСЭН ЮМ БАЙХГҮЙ,БАНТСАНДАА ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРЧ ИРГЭДТЭЙ ХЭРҮҮЛ ХИЙН ЖИРГЭЖ СУУГАА ЭНЭ ХҮН БИШЭЭ.ЧАДДАГЫГ НЬ ТОМИЛСОН НЬ ДЭЭР!
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Zochin (203.160.53.82)
    Хүүхдийн төлөө төрийн байгууллагууд угаасаа нэрээрээ далайлгаж, ТББ-уудын хийсэн ажлыг өөрсдөө хийсэн болгож худлаагаасаа нэрээ оруулж бичдэг, тайландаа тусгадаг, тэр байтугай өөрсдөөсөө сохор зоос ч гаргаагүй байж ивээн тэтгэсэн, ивээл дор явагдсан, санхүүжүүлсэн гэх мэт худал нэр зүүж, цаанаасаа мөнгө цохиод өөрсдөө халааслаад сууж байдаг амбиц хөөсөн нөхдүүд байдаг шдээ. Бүүр 20 жилийн өмнө л тийм байсан, одоо ч хэвээрээ л байна лээ. Тэгсэн хэрнээ шал дургүй хүрмээрээ "Бүхнийг хүүхдийн төлөө" ч гэх шиг...шаал худлааааааааа
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.44.146)
    ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА БАЙГААГ МАРГАХ ШАХЖЭЭ. СУРАГ ТАСРААД ЖИЛ ШАХАМ БОЛЛОО. ЭНЭ БАЙГУУЛЛАГА ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ, ЭМЗЭГ ӨРХИЙН ХҮҮХЭД БҮРТ ХҮРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ. ОДОО БОЛОХООР ТВ-ГЭЭР ТОМ ТОМ ЯРИАД Л СУУЖ БАЙНА.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (103.9.90.130)
    АЖИЛ БОЛ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, САХИЛГА БАТТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ. ИЙМД ӨӨРИЙНХӨӨ ХИЙХ АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ ХҮН АМ, ӨРХИЙН БҮРТГЭЛИЙГ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТАРЧ ЧАНАРТАЙ ХИЙ. ТЭГЭЭД ТУЛЖ АНХААРЧ АЖИЛЛАХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛЭЭ ОЛ.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • onon (76.170.253.157)
    alban tushaaliin xenee tussan emee oboo nariig yanaa, za yaxab darga bolj bolno uy ch xiij chadaxgui yum aa.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    Хүүхдийн төлөө байгууллага зүгээр л сууж байна даа.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (122.201.18.27)
    Биеэ хамгаалах чадваргүй хүнийг буюу хүүхдийг хэрцгийгээр удаа дараа давтан байдлаар тамлан зовоосон, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, сэтгэл санааны хүнд дарамт хохирол учруулсан эцгийн үүргээ биелүүлээгүй муу үлгэр дууриал үзүүлсэн архи хэтрүүлэн тогтмол хэрэглэдэг энэ үедээ бусдыг зодож танхайрдаг гээд зөндөө зүйл анги нэмэх боломжтой байхад юун 5 жил вэ? Хуулиа мэдэхгүй хэрэгжүүлэхгүй эсвэл хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юмуу шүүхийнхэн Монгол хүний эрхэм нандин ёс уламжлалыг уландаа гишгэсэн гэдэг заалтыг ч оруулах хэрэгтэй
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • tt (124.158.110.101)
    zyitei ee, ene hyn yu ch hhgyi bn tsalin avahaas oor yu hj bgan be? ajila hj chadahgyig n blgaad hj bgag n halj bga sh dee altanhyag gyia!
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.5.196.170)
    uneheer huuhdiin toloo nudend uzegdej, chihend sonsogdohoor yum hiihgui l bgaa shd. yu hiideg gej tatvar tologchdiin mongoor sanhuujilt avaad suuj bdgiin. humuusiin omnoos taibar bicheed suuj bhiin orond dorvitoihon yum hiihee bodoj suuhgui dee, buhel buten agentlag udirddag hun bj iimhen yum ch medehgui. uneheer setgehuin doroitoltoi yum daa Narantuya dargaa!!!
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (183.81.169.21)
    БЗД-Т ЯЛАГДСАН СОНГУУЛЫНХАА ШАРХЫГ НӨХӨХ ГЭЭД УХААНГҮЙ ЯВАА АМЬТАНЫГ ШАРВАГНУУЛЖ ЯАХНАВ ДЭЭ.ГЭХДЭЭ Л БАЯНЗҮРХ ЗАХЫН ЭЗЭН ШҮҮ ДЭЭ.ТА БОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХҮН.
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
    • unen shuu baynzurh zah deer ni huuhdiin huvi zaya huvi tavilan yamar baidgiig medehiin deedeer medeh un eej aavuudaas ni tureesee avahaa l bodohoos ar amidraliig ni bodohgui hun yaj huuhdiin toloo gazriin darga ve AN boliosoi
      2013 оны 05 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК