
Тэгвэл Кёкүтэнхо /1-1/-ээр ээлжит учраагаа барсангүй. Гуравдугаар сарын башёгийн дараа бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлсэн Токитэнкү /2-0/ өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэж гаргасан бол оозэки Какирюү ч /2-0/ давааныхаа тоог нэгээр нэмжээ. Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо /2-0/ бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Харин өнгөрсөн башёд бэртлийн улмаас олигтой барилдаан үзүүлж чадаагүй 70 дахь их аварга Харүмафүжи / 1-1/ өвдөг шороодов. Түүний өрсөлдөгч нь Маэгаширагийн тэргүүн бөх Миёогирюү байлаа. Жюүрёод барилдаж байгаа манай сүмочдоос Кагамио, Ониараши нар давж, Асасэ- кирюү, Тамаваши, Такаинова нар уналаа.
Өнөөдөр барилдах барилдааныг танилцуулахад,
Дайдо-Азүмарюү
Чиёнокүни-Кёкүшюхо
Чиёотайрюү-Шотэнрү
Токитэнкү-Кёкүтэнхо
Барүто-Какирюү
Китатайки-Харүмафүжи
Хакүхо-Миёогирюүтай тус тус барилдана.
24tsag.mn