Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидын “Дөрвөн
уулын бороо” хэмээх уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 16-нд Бөхийн
өргөөнд болох гэж байна.

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидын “Дөрвөн уулын бороо” хэмээх уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул тэрбээр дөч гаруй жилийн хугацаанд бичсэн дуунаасаа шигшин гучаадыг нь цэнгүүндээ оруулах юм байна. Түүнчлэн Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нарын зохиосон дөрвөн том найрал хөгжмийн бүтээл эгшиглэхээс гадна “Догшин хутагтын сахиус”, “Оосор бүчгүй орчлон”, “Анхны хайрын дууль” зэрэг киноны шигтгээ хэсгээс жүжигчид тоглох аж.
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ой хийгээд IX хутагтын сэнтийдээ заларсанд зориулан уран бүтээлийн мандал өргөж байгаа энэ цэнгүүнийг Дорноговийн Хамарын хийд, Сайншанд зэрэг газарт дахин тоглохоор төлөвлөжээ.
24tsag.mn