Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Ш.Батбаяр буюу Баавар сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь сайжирсан тул гэртээ гарсан билээ.
Монголын хип хоп холбооны тэргүүн, дуучин Ш.Батбаяр буюу Баавар сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь сайжирсан тул гэртээ гарсан билээ. Тэгвэл тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөнд гарсан галтай холбоотойгоор байцаалт өгч эхлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж ирснийх нь дараа нийслэлийн Прокурорын газраас эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах тухай шийдвэрлэсэн байдаг.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)