Соёл урлагийн их сургуулийн оюутан сургуулийнхаа дөрвөн давхарт
өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Амиа хорлосон оюутныг Д
гэдэг бөгөөд тус сургуулийн жүжигчний “2в” ангид суралцдаг байжээ.

Соёл урлагийн их сургуулийн оюутан сургуулийнхаа дөрвөн давхарт өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ. Амиа хорлосон оюутныг Д гэдэг бөгөөд тус сургуулийн жүжигчний “2в” ангид суралцдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэр өдөр сургуулийн жижүүр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Талийгаач харанхуй болсон хойно сургууль дээрээ ирээд жижүүрээс дотогш орохыг гуйжээ. Жижүүр шөнө дунд дээшээ гарч ирэхэд охин сургуулийн дээврийн төмрөөс өөрийгөө боомилсон байдалтай байсан гэнэ. Улмаар жижүүр юу болсныг Цагдаад мэдэгдэж, сургуулийн захиргаанд хэлсэн байна. Сургуулийн оюутнууд охиныг ар гэрийн ямар нэг асуудлаас болж амиа хорлосон гэж бодоцгоож байгаа юм байна. Харин охины ар гэрийнхэн охиныг маань өдөр шөнөгүй хичээл хийлгэснээс болж амиа хорлоход нь хүргэсэн гэж хэлсэн тухай яриа сургуулийн оюутнуудын дунд тархсан байна.
Х.Цэнд-Аюуш
Сэтгэгдэл (4)