Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихэсчээ. Тодруулбал, өчигдөр БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Туул зөрлөгт иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэ рүү сүхээр цохиж зодон, дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсан хэрэг гарсан байна. Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (6)