“The Mongolian Live Sessions” төслийг “Рrosound” студийн дууны
найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг
уран бутээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ.

“The Mongolian Live Sessions” төслийг “Рrosound” студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бутээлчидтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд рок, попын дуучид хуучны түүх болсон дуунуудын найруулгыг шинэчилсэн байгаа аж. Одоогоор 16 уран бүтээлчийн найман дүрс бичлэгийг үзэгчдэд хүргэж эхэлсэн байгаа юм. Тухайлбал, “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын хамтран сэргээн дуулсан “Алтан намар” дуу юм. Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгачин Ч.Мөнх-Эрдэнийн хамтрал удахгүй сонсогчдын сонорыг мялаах аж. Тэгвэл өнөөдөр “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий хоёрын клип бэлэн болсон бөгөөд үзэгч, сонсогчдод хүрэх юм байна.
24tsag.mn