Монголын кино урлагийн шинэчлэлийн анхдугаар форум энэ сарын 24-нд болно. Төрийн ордонд 10.00 цагаас эхлэх тус хуралд кино шүүмжлэгчид хийгээд бүх продакшнууд оролцох юм байна. Энэхүү анхдугаар форумаар Монголын кино урлагийн ололт амжилт мөн зогсонги үе гээд л бүхий л асуудлыг авч хэлэлцэх юм. Мөн цаашид кино урлагийг хэрхэн хөгжүүлэх , жүжигчний ур чадвар гэх мэт сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих юм. Түүнчлэн эл шинэчлэлийн анхдугаар форум маш өргөн хүрээг хамрах бөгөөд кино урлагт олон шинэчлэлтийг авчрах биз ээ.


Д.Ундрах /24tsag.mn/