Грек улсад болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорч эхэлжээ

Грек улсад болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргууд тодорч эхэлжээ. Зургаан насны ангилалд зохион байгуулсан уг тэмцээнээс манай шатарчид одоогоор хоёр медаль хүртээд байна. Үүнд, хөвгүүдийн долоон насны ангилалд өрсөлдсөн Е.Төгстөмөр есөн өргөөс найман оноо авснаар анх удаа сурагчдын дэлхийн аварга боллоо. Тэрээр олон улсын мастер, улсын гурван удаагийн аварга Т.Батцэцэгийн хүү билээ. Мөн хөвгүүдийн 17 насны ангилалд ФИДЕ мастер Ц.Лхагвасүрэн дугаар шилжих мөчид хүрэл медалийн болзол хангажээ.
Д.Ундрах /24tsag.mn/