Яг одоо манай улс анхны түрээсийн бус өөрийн өмчлөлийн зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”-г Чингис хаан нисэх онгоцны буудалд хүлээн авч байна. Тэгвэл дэлхийд ч мөн нэгэн шинэ онгоцыг танилцууллаа. “Airbus” компани шинээр зохион бүтээсэн зочигч тээврийн “A350 XWB” онгоцоо Францад хөөргөж дэлхий нийтэд танилцуулаад байна.

“A350 XWB” онгоцыг Боинг 787 Дримлайнер болон 777 онгоцуудтай өрсөлдөхүйц сайн загвартай бүтээгдсэнийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

"XWB" хэмээх товчлол нь "extra wide body" буюу онгоцны өргөн зай багтаамжийг онцолж байгаа юм байна.

“A350 XWB” нь суудлын тоогоор нь ялгасан A350-800, A350-900, A350-1000 гэсэн ижил загваруудаар үйлдвэрлэгджээ. Эдгээр нь зөвхөн 270, 314, 350 суудалтай гэдгээрээ л ялгаатай аж.

Хамгийн том нь буюу 350 хүний суудалтай A350-1000 онгоц нь 73.88 метр урт аж. энэ онгоц 320,6 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

“Airbus” компани энэ онгоцыг худалдан авах 616 санал хүлээн авчээ.




24tsag.mn