ШТС-аас гурван сая төгрөг дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр БЗД-ийн XII хороонд байрлах М-Ойл шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал ШТС-ын түгээгч эмэгтэйг нүүрэндээ хар баг өмссөн 20-25 орчим настай залуу зодож дарамтлан айлган сүрдүүлж сейфнээс нь гурван
сая төгрөг дээрэмдэж авч явсан байна.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Сэтгэгдэл (1)