Д.Ширмэнтуяа нар өнөөдөр чуулгынхаа тайзнаа “Хүндэтгэл" нэртэй хамтарсан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ.

Д.Ширмэнтуяа нар өнөөдөр чуулгынхаа тайзнаа “Хүндэтгэл" нэртэй хамтарсан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Дөрвөн өөр өнгө төрхөөр уран бүтээл туурвидаг эдгээр дуучин тоглолтдоо ардын болон нийтийн дуунуудыг эгшиглүүлэн, уяхан замбуу тивийг уртын дуугаараа аргадаж, халх, дөрвөд, баяд, урианхай, хотон гээд олон ястны дуунаас сонордуулах аж. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулж буй уг тоглолтод гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс ая дуугаа өргөхөөс гадна ‘Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал болон бүжигчид оролцох юм байна.
24tsag.mn