
Саяхан нээлтээ хийж үзэгч олны хүртээл болсон "Очир фильм" студи болон "Монголиан Медиа Групп"-ын хамтын бүтээл "Шөнө дундын яриа" уран сайхны кино "Academy awards 2013"-кино наадамд дөрвөн төрлөөр нэр дэвшин өрсөлдөж байна.Тус кино нь айдас болон инээдмийн жанрыг хослуулан оруулснаараа үзэгч хүүхэд залуусыг байлдан дагуулж , мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байна. Мөн тус киноны Сэлмээгийн дүрээр залуусын дуртай Опозит хамтлагийн А.Гантулга нь "Academy awards2013" -ийн шилдэг эрэгтэй дүрийн номинацид нэр дэвшин мэргэжлийн жүжигчидтэй өрсөлдөж байгаа нь олны анхаарлыг багагүй татаж байна.