Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд
дунд сургуулийн сурагчдыг хичээл тарах цагаар нь гар утас, хувцас, эд
зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд дунд сургуулийн сурагчдыг хичээл тарах цагаар нь гар утас, хувцас, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 17-19 настай бөгөөд гурвуулаа нийлж дээрэм хийдэг болохыг цагдаагийн ажилтнууд тогтоосон байна. Гэмт этгээдүүдийг саатуулах үеэр тэд бусдаас дээрэмдсэн цамц, гутал зэрэг хувцсаа өмссөн байжээ. Тэд дээрмийн гэмт хэргээ 2004 оноос хойш үйлдэж байгаагаа мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна. Одоогоор 27 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)