Оросын газрын тосны нийслэл гэгддэг Уралын тойргийн Сургут хотноо
өнөөдөр эхэлж буй Ф.Салмановын цомын нэрэмжит олон улсын боксын
тэмцээний эхний тоглолтууд манай боксчдоос болж хойшлов. ОХУ-д өчигдөр
очоод оройдоо Сургут орох онгоцонд суух байсан манай тамирчид Москвагийн
онгоцны нэг буудлаас нөгөөд хүрэхдээ цаг алдсанаас онгоцноосоо
хоцорчээ.

Оросын газрын тосны нийслэл гэгддэг Уралын тойргийн Сургут хотноо өнөөдөр эхэлж буй Ф.Салмановын цомын нэрэмжит олон улсын боксын тэмцээний эхний тоглолтууд манай боксчдоос болж хойшлов. ОХУ-д өчигдөр очоод оройдоо Сургут орох онгоцонд суух байсан манай тамирчид Москвагийн онгоцны нэг буудлаас нөгөөд хүрэхдээ цаг алдсанаас онгоцноосоо хоцорчээ. Тэд дараагийн нислэгт сууснаар өнөө өглөө Сургутад очсон бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид тэднийг хүлээн авч бүртгэл хийсээр байтал орой болох нь гэж тооцсон тул өглөө, үдээс өмнө болох байсан эхний тоглолтуудыг бүгдийг хойшлуулсан байна. Ингэснээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23 цагт албан ёсоор тэмцээнийг нээж, хойшлуулсан тоглолтуудыг оройдоо багтаан нөхөж явуулахаар болсон гэнэ.
Энэ тэмцээнд дэлхийн 14 орны эмэгтэй, эрэгтэй 170 боксчин оролцож байгаа юм. Сибирийн газрын тосны нөөцийг анх нээсэн ЗХУ-ын хөдөлмөрийн баатар Ф.Салмановын нэрэмжит энэ тэмцээний шагналын сан ОХУ-д тогтмол зохиодог боксын бусад тэмцээнийхээс хавьгүй өндөр бөгөөд алтан медаль хүрсэн эрэгтэй боксчин 90 мянга, эмэгтэй нь 45 мянган рублийн шагнал хүртэх ажээ.