“Ираны цөмийн болон цэргийн байгууламжуудын үйл ажиллагааг тасалдуулахаар төлөвлөж байсан АНУ-ын ТТГ-ын 12 ажилтныг баривчиллаа” гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Парвиз Сорурийн өнөөдөр мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг уламжиллаа. “Америк болон бусад сионист дэглэмийн төлөөний этгээдүүд Иранд гаднаас ч, дотроос нь ч нэгэн зэрэг хохирол учруулахаар чармайсан нь бүтсэнгүй. Ираны тусгай албад сонор соргог байж тэдгээр этгээдийг илрүүлэн барьж чадлаа” гэж Парвиз Сорури хэлжээ. ТТГ-ын ажилтнуудыг хэрхэн баривчилсан, тэд аль улсын иргэд болохыг тэрбээр тодорхой хэлсэнгүй.
Иран болон Ливанд үүнээс өмнө ч АНУ-ын тагнуулчдын бүхэл бүтэн сүлжээг илрүүлж аюулгүй болгосон талаар мэдээлж байсан юм. Ойрын хугацаанд ТТГ хэдэн арван тагнуулчдаа алдсан байдалд дүгнэлт хийж, илэрч баригдаагүй боловч тэндээ ажилласаар буй хүмүүсээ хамгаалах зорилгоор туршлагатай ажилтнуудаа Бейрут руу илгээж байсан билээ.
ТТГ-ын тагнуулын сүлжээ “гэрэл цохиж” байгаа явдлыг мэргэжилтнүүд Америкийн тусгай ажилтнуудын хариуцлагагүй байдал болон Иран, Ливаны тусгай албадын нягт нямбай ажиллагааны үр дүн хэмээн дүгнэж байна. Ливанд ТТГ-ын ажилтнууд мэдээлэгчтэйгээ уулзахдаа, өмнө нь уулзаж байсан газраа ашигласнаас болж баригдаж байсан бол Ираны тусгай албад гадаадад зорчиж буй иргэдээ нарийн хянан мөшгиж чаддагаас амжилтад хүрч байгаа гэнэ.